Алслагдсан дүүрэг, хороодын соёлын ордны номын санчдад сургалт явууллаа

Алслагдсан дүүрэг, хороодын соёлын ордны номын санчдад сургалт явууллаа

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны

Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Нийгмийн хөгжил”-ийн “Соёл урлаг”-ийн зорилтын хүрээнд алслагдсан дүүрэг, хороодын Соёлын ордны номын сангийн үйлчилгээг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн цахим хэлбэрт шилжүүлэх зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Мэргэжил арга зүйн зөвлөлөөс Багануур, Баганхангай дүүрэг болон Сонигинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны соёлын ордны номын санчдад зориулан нэг өдрийн мэргэжлийн сургалтыг зохион явууллаа.

Сургалтын хүрээнд ном хэвлэлийн төрөл, ном зүй, номын ангилал, номын байрлалт, ном ангилах арга зүй, номын үндсэн бүртгэлүүд, номын техник ажиллагаа, Коха програмын электрон каталогт шинээр ном оруулах болон номын мэдээллийг засварлах гэсэн чиглэлээр ном зүйч В.Түвшинтогтох, НБТҮТ-ийн эрхлэгч, З.Төгсжаргал, ном бүрдүүлэгч Э.Дэлгэрмөрөн, каталогч Н.Одхүү нар тус тус хичээл заалаа.

17690718_10212764803105965_1252507466_n
Мэргэжил аргазүйн зөвлөлийн дарга, Номзүйч В.Түвшинтогтох сургалт явуулж нь
img_6522
Ном бүрдүүлэх, тусгай үйлчилгээний тасгийн эрхлэгч З.Төгсжаргал сургалт явуулж буй нь
17806898_1248824455232751_441617759_n
Мэргэжил аргазүйн зөвлөлийн гишүүн, Каталогч Н.Одхүү сургалт явуулж буй нь
17813852_1248824245232772_799416999_n
Мэргэжил аргазүйн зөвлөлийн нарийн бичиг, ном бүрдүүлэгч Э.Дэлгэрмөрөн сургалт явуулж буй нь

 

 

Baigalmaa TS.