АМЕРИКИЙН ХУУЛИЙН СУРГУУЛИЙН ҮЗЭСГЭЛЭН 2017 болж өнгөрлөө.

АМЕРИКИЙН ХУУЛИЙН СУРГУУЛИЙН ҮЗЭСГЭЛЭН 2017 болж өнгөрлөө.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан 2016 оноос АНУ-ын Төрийн Департаментын дэргэдэх Боловсрол, Соёлын Товчооны EducationUSA хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжүүлэгчээр сонгогдож, EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Америкийн Олон улсын боловсролын хүрээлэнгийн тайланд дурдсанаар 2014 онд 1444, 2015 онд 1481, 2016 онд 1434 Монгол оюутан АНУ-ын их сургууль, коллежид суралцжээ. EducationUSA Mongolia төв нь АНУ-ын дээд боловсролын талаарх ойлголт мэдээллийг өгөх, Монголын хүүхэд залуусыг Америкийн магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид амжилттай элсэн суралцахад чиглэсэн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж байна.

EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төв 2017 оны Зүүн Ази болон Номхон далайн орнуудаар зохион байгуулагдах Америкийн Хуулийн Сургуулийн Үзэсгэлэнг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан бөгөөд АНУ-ын 9 хуулийн сургуулийн төлөөлөгчдийг урьж оролцуулж байна. 4 дүгээр сарын 15-ны өдөр  Улаанбаатар хотын төв номын сан дээр болсон уг үзэсгэлэнд Айдахо, Индиана, Тэмпл, Пеппердайн, Вэйк Форрест, Мэриланд, Миами, Ричмонд, болон Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулиудын төлөөлөгчид оролцон, Америкийн хуулийн сургуульд суралцах боломжийн талаарх мэдээллийг Монголын оюутан залууст өгсөн. Мөн АНУ-ын Элчин сайдын яамны Консул, Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд, EducationUSA Mongolia боловсролын зөвлөгөөний төвийн зөвлөхүүд үзэсгэлэнд оролцож, Америкийн оюутны виз, АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд болон Америкт суралцах тухай ерөнхий мэдээллийг хүргэлээ.  18010430_416646852035479_6179563536346447066_n

17991578_416648575368640_914625482666747219_o

 

Ж. Мөнгөнзул