БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР НОМЫН САН

16521519_1288241831213767_814683031_n

Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан нь хүн амыг номын сан, номзүйн болон мэдээллийн хэрэгцээг хангах ажлын хүрээнд
• Уншлага үйлчилгээ
• Гэрээр ном олгох үйлчилгээ
• Лавлагаа мэдээллийн үйлчилгээ
• Соёл танин мэдэхүйн ажил
• Утасгүй Интернэтийн үйлчилгээ
үйлчилгээнүүдийг нэг ээлжиндээ 100 суудалтай Нийтийн уншлагын болон Хүүхдийн уншлагын танхим 2 танхимаар тус бүрт үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн түүнчлэн зөөврийн үйлчилгээгээр ЕБ-ийн 48, 33, 97-р сургуулиуд мөн 61, 22, тархины саажилттай хүүхдийн 10-р цэцэрлэгүүдэд тогтвортойгоор хүргэн ажилласнаар уншигчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Сүүлийн 3 жилийн дунджаар 3001 уншигч, 24500 ирцэд 64250 ном олгож үйлчилсэн байна.

Хаяг: Баянзvрх дүүргийн 1-р хорооны 58-р байрны 1-р давхар