Гэрээр ном олгох үйлчилгээ

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээний дүрмээс…

 

5.3 Гэрээр ном олгох үйлчилгээ

 

  • номын сангийн уншигчийн бүртгэл нь хүчинтэй байх
  • номын санд бүртгэлгүй иргэдэд гэрээр ном олгохгүй.
  • хөдөө орон нутгаас түр ирсэн хүмүүст гэрээр ном олгохгүй зөвхөн уншлагын танхимаар үйлчлэх
  • гэрээр ном авахыг хүссэн уншигч болон насанд хүрээгүй уншигчийн эцэг, эх, асран хамгаалагчийн нь хүчинтэй иргэний үнэмлэхийг номын санд авч үлдэх ба захирлын тушаалаар батлагдсан төлбөртэй үйлчилгээний тарифын дагуу төлбөрийг хийх
  • гэрээр ном олгохдоо тухайн номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан хугацааг тогтоох
  • үнэт ховор, цөөн хувьтай, үнэтэй, цахим ном, тогтмол хэвлэл, нэвтэрхий толь бичиг, лавлагааны материалууд болон номын сан хоорондын солилцоогоор авсан ном хэвлэлийг гэрээр олгохгүй.
  • олон хувьтай ном товхимолыг 3-5 хоногийн хугацаатай олгох ба хоногт 1 номыг 300 төгрөгийн төлбөртэй олгох
  • уншигчийн электрон бүртгэлд гэрээр авсан ном бүрийг тэмдэглэх
  • амралтын өдрүүд нь гэрээр ном олгосон хугацаанд тооцогдох
  • өдөр бүр үйлчилгээний цагаар гэрээр ном олгох
  • номын санч уншигчийн бичиг баримтыг авч номыг олгох
  • номын санч гэрээр олгосон ном бусад материалыг буцааж авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж авах
  • уншигч нь гэрээр авах номын бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд шалгаж гэмтэлтэй бол буцааж өгөх

 

Гэрээр авсан номыг хоног хэтрүүлэн авчирахад 1 ном 1 хоногт 2000 төгрөгийн торгуультай байдгийг анхаарна уу.