“Гээгдсэн үгс, мартагдсан соёлын эрэлд” уулзалт болно

“Гээгдсэн үгс, мартагдсан соёлын эрэлд” уулзалт болно

Монгол улсын Ардын уран зохиолч Т.Галсан бол монгол хэл, соёл иргэншлээ хамгийн гарамгай мэдэх эрхэм хүмүүн. Тиймдээ ч даяаршсан энэ дэлхийд эх хэл, соёлоо хадгалж үлдэхийн чухлыг монголчууд бидэнд сэрж сануулж яваа билээ.

Үндэсний бичиг, соёлын өдрөөр энэ эрхэм хүмүүнтэй хийх “Гээгдсэн үгс, мартагдсан соёлын эрэлд” уулзалт ярилцлагад оролцож, эх орон, эх хэл, соёлоороо бахархахыг урьж байна.

Уулзалт 2017.05.03-ны 11 цагт Баянзүрх дүүрэг дэх номын санд болно.

Хаяг: БЗД 12-р хороолол, 58-р байр /Сансрын колонк, KFC-ийн урд/

 

Vandan Tuvshintogtoh