ДЭЛХИЙН ЦАГААН ТАЯГТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас Дэлхийн Цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж мэдээлэл харилцааны технологийн үйлчилгээг хүргэх “Хүртээмжтэй технологийн төв”-ийг нээлээ. Нээлтэнд 30 гаруй харааны бэрхшээлтэй иргэд оролцож, олон нийтийн сүлжээнд facebook-ээр шууд дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тус төвөөр үйлчлүүлснээр хүртээмжтэй мэдээлэл харилцааны технологид суурилсан нийтийн номын сангийн үйлчилгээ авах, тухайлбал монгол хэлний ярьдаг програм хангамжтай, интернэтэд холбогдсон 5 компьютер ашиглаж цахим орчиноос бусадтай адил мэдээлэл олж авах, мөн хэвлэмэл ном материалыг сканнерын тусламжтайгаар цахим хэлбэрт оруулах, брайль принтер ашиглах зэрэг дэвшилтэд техник технологийн хэрэглээгээр дамжуулан өөрийгөө хөгжүүлэх бие даан мэдээлэл боловсруулах чадвар эзэмших сургалтанд хамрагдах зэрэг олон төрлийн үйлчилгээ авах ач холбогдолтой юм.