Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр “ХАРААГҮЙ ХҮМҮҮСИЙН ИННОВАЦИ ХӨГЖЛИЙН ТӨВ” ТББ тогтмол үйл ажиллагаа явуулдаг

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр “ХАРААГҮЙ ХҮМҮҮСИЙН ИННОВАЦИ ХӨГЖЛИЙН  ТӨВ”  ТББ тогтмол үйл ажиллагаа явуулдаг

“ХАРААГҮЙ ХҮМҮҮСИЙН ИННОВАЦИ ХӨГЖЛИЙН ТӨВ” ТББ нь харааны бэрхшээлтэй хүмүүсийн өвөрмөц хэрэгцээнд тохирох туслагч  технологийн техник хэрэгсэл,  дагалдах програм хангамж зэргийг өөрийн орны нөхцөлд хөгжүүлэн нутагшуулах замаар тэдний нийгмийн амьдралын чанарыг сайжруулахад ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх зорилготой ашгийн бус нийгэмд үйлчилдэг байгууллага юм.

ТББ -д Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөрөөс дэмжигдсэн “Харааны бэрхшээлтэй иргэдийг мэдээлэл харилцааны  шинэ технологиор дамжуулан  

чадавхжуулах нь” төсөл хэрэгжиж байна.

Төслийн агуулга:

Монгол Улсад харааны бэрхшээлтэй нийт 16000 хүн байдаг гэдэг статистикийг Монголын Хараагүйчүүдийн холбооноос гаргасан байдаг. Тэднээс нийслэлд 7000 орчим  нь  үлдсэн нь орон нутагт амьдардаг. Манай байгууллагын судалгаагаар зөвхөн 120 харааны бэрхшээлтэй иргэн анхан шатны компьютерийн хэрэглээний программ ашиглах сургалтанд хамрагдсан. Тэдний 75 хувь нь  25 наснаас доош насны харааны бэрхшээлтэй залуус байна. Бусад насны бүлгийн хувьд харааны бэрхшээлээсээ хамаарахгүй интернет хэрэглэж өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн сүлжээний тэгш эрхтэй хэрэглэгч байх боломжийг эдэлж чадахгүй байгаа нь харамсалтай.

Төслийн зорилго:

Цахим хэрэгслээр дамжуулан хараагүй хүмүүсийн мэдээлэл хүртэх боломж нэмэгдсэнээр амьдралын чанар нь эрс дээшилнэ.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Дорнод, Сүхбаатар аймагт амьдардаг харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл харилцааны шинэ технологи болох цахим брайл төхөөрөмж болон Non-visual Desktop Access (NVDA)  дэлгэц уншигч программыг эзэмшүүлэх замаар цахим орчноос өөрт шаардлагатай мэдээллийг бусдын адил, жендерийн болон хот хөдөөгийн ялгаагүй тэгш хүртээмжтэй хүртэж  амьдралын чанараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Сонгогдсон орон нутаг дахь нийтийн номын сангийн номын санчдыг хараагүй иргэдэд цахим технологи ашиглах талаар сургалт хийдэг Сургагч багш болгон бэлтгэснээр цаашдаа орон нутгийнхаа хараагүй иргэдийг байнга чадваржуулж төслийн тогтвортой байдлыг хангаж ажиллана гэж тооцоолж байгаа. Орон нутгийн Хараагүйчүүдийн холбооны салбаруудын хүсэлтээр сонгогдсон номын санд нь цахим брайл төхөөрөмж болон NVDA дэлгэц унших программыг иж бүрэн компьютертай байршуулаад, хэрэглэх аргыг нь сургаж харааны бэрхшээлтэй иргэд мэдээлэл хүлээн авах, төрөл бүрийн цахим сургалтад хамрагдах, интернет орчинд бие дааж өөрийгөө хөгжүүлэх судалгаа шинжилгээ явуулах, сошиал сүлжээ ашиглах санал бодлоо илэрхийлэх боломжтой болно.

Харааны бэрхшээлээсээ болоод мэдээлэл авах боломж нь хязгаарлагдаж улмаар чанартай боловсрол эзэмших, ажил мэргэжилд суралцах, нийгмийн амьдралд оролцох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгаа асуудлыг бид энэ төслөөрөө шийдвэрлэхийг зорьж байна.

     

    nyamjaw tvmentogotkh