Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн өдрөөр Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангаар сонин юу болж өнгөрөв

23758449_975303209301877_244901063_n

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдрөөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Чингэлтэй дүүрэг дэх А.М.Горькийн нэрэмжит салбар номын сан Атланта бүрэн дунд сургуулийн сурагчдыг Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой уулзууллаа. Уулзалтанд Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ш.Дулмаа, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Давааням нар хүрэлцэн ирлээ.

23805389_975303049301893_1631734247_n

Уулзалтын үеэр Атланта бүрэн дунд сургуулийн сурагчид Д.Нацагдоржийн “Миний хэнз” хурга шүлгээр дүрийн тоглолт хийлээ.

23758449_975303209301877_244901063_n

Уг өдөр СУИС-ийн Соёлын сургуульд Номын санч-мэдээллийн ажилтан мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж буй ирээдүйн номын санчид Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагаа, боловсролын чиглэлийн номын ангилалтай танилцлаа.

23755173_10214914172718862_2126475318278431273_n
Фондч Д.Дэлгэрсайхан үндсэн фонд дахь Боловсролын чиглэлийн номын ангилалын талаар танилцуулга хийлээ
23622513_10214914173958893_5610381155825819799_n
Ахлах номын санч Н.Эрдэнэбилэг уншлагын “Б” танхим дахь Боловсролын чиглэлийн номуудын ангиллыг танилцууллаа