Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй их хотын иргэдийнхээ боловсрол, соёл, мэдээллийн
үйлчилгээг номын сангаар дамжуулан, хүртээмжтэй хүргэх чиглэлээр сүүлийн зургаан
жилийн хугацаанд цөөнгүй ажлуудыг хийж, хэрэгжүүлээд байна. Тухайлбал үйлчилгээгээ
хурдан шуурхай хүргэхийн тулд RFID системийг 100 хувь нэвтрүүлж, технологийн
шинэчлэлтүүдийг хийж чадлаа. Уншигч үйлчлүүлэгчдийнхээ эрүүл ахуйд нийцсэн
үйлчилгээ үзүүлэхийн тулд ариутгалын хаалга, ном ариутгагч зэрэг төхөөрөмжүүдийг олон
улсын болон төрийн байгууллага, хувь хүмүүс, аж ахуйн нэгжийн дэмжлэг
туслалцаатайгаар авч суурлиулаад байна. 2023 оны сан хөмрөгийн баяжилтдаа
нийслэлийн хөрөнгө оруулалтаар 50.000.000 төгрөгийн ном, хэвлэлийн бүтээгдэхүүн
худалдан авч, бүрдүүлэлт хийгээд байна. Мөн бид БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 2025
онд олон улсын жишиг номын сан барихаар ажиллаж байна. 2024 ондоо манай хамт олон
иргэдэд үйлчилгээгээ цахимаар авах боломжийг нээхэд түлхүү анхаарч ажиллах болно.
2024 ондоо номын сангийн үйлчилгээний 6 төрлийн үйлчилгээг төрийн үйлчилгээний
eMongolia системд оруулах бөгөөд ингэснээр бид гэрээр ном олгох үйлчилгээг сэргээх
боломжтой бөгөөд иргэд хүссэн газраасаа уншигчийн карт нээлгэх, гэрээр ном захиалах,
уншлагын танхимд суудал захиалах боломжтой болох юм.
Бидний ажлын ололт амжилтыг үнэлж:

  1. 2019 онд “Монголын номын сангийн салбарын 2019 оны онцлох номын сан”,
  2. 2020 онд Монголын Үндэсний номын сангаас олгодог шилдэг номын сангийн “Ном
    цом”,
  3. Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын “Нийслэлийн 2020
    оны Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний газар”,
  4. 2021 онд орчин цагийн номын сан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор
    нийтийн номын сангийн төрөлд “Шилдэг номын сан”-гаар шалгарлаа.
  5. 2023 онд НЗДТГ, НСУГ –ын нэрэмжит “Алтан хангарди” цомыг Оны шилдэг төсөл
    санаачлан, хэрэгжүүлэгчээр тодорч шагналын эзэн болсон.

ТАНЫ БҮТЭЭЛЧ УНШЛАГА НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ХӨТӨЛНӨ.


Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН
САНГИЙН ЗАХИРАЛ Д.ИНДРА

label1
label2
label3
Summary