Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийг ойг угтан Монголын хүүхдийн зохиолчдын холбоотой хамтран зохион явуулсан“Зохиолч-уншигчдын уулзалт”

13124658_10156950995025201_9027683029608694596_n

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг угтан Монголын Хүүхдийн зохиолчдын холбоотой хамтран явуулсан арга хэмжээнд МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч, хүндийн өргөлтийн ахмадын дэлхийн аварга З.Далхжав, хүүхдийн зохиолч Утга зохиолын төлөө шагналт Ю.Санжаагончиг, МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Б.Лхагвасүрэн нарын зохиол,уран бүтээлүүдийг 14 хоногийн туршид уншигч,хэрэглэгчдэд сурталчилж,Бид юу уншихыг хүсдэг вэ? сэдэвт сэтгэл ханамжийн судалгаа авч Хүүхдийн зохиолч З.Далхжав, Б.Лхагвасүрэн болон Ю.Санжаагончиг нарын уран бүтээлийн дээж болох 42ш ном,3 анонсоор үзэсгэлэн гарган ахмад хүүхдийн зохиолч нарын бүтээлүүдийг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулах сурталчиллаа.Уг арга хэмжээнд ЕБС-ийн 31-р сургуулийн н.Хоролсүрэн багштай 1а ангийн сурагчид болон Ган зам 20-р сургуулийн н.Наранцацрал багштай 4 д ангийн 81 сурагчид, эцэг эх,багш нар оролцсон уулзалт, ярилцлага болж өнгөрлөө. Мөн 52-р сургуулийн 12 б ангийн сурагч н.Бэлгүдэй Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлээс уншиж сонирхууллаа.