Монголчуудын байгаль хамгаалах арга ухаан

Монголчуудын нүүдлийн соёл, байгаль эх,  ус ургамал, амьтнаа хайрлан хамгаалж ирсэн түүх эдүгээ дэлхийтэйгээ зохицон амьдрах арга ухаан болж төлөвшжээ.

МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн багш доктор Уртнастын Эрдэнэтуяа нь өөрийн гаргасан “МОНГОЛЧУУДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ АРГА УХААН” номоо манай номын санд хандивлалаа.

Тус ном нь 3 бүлэгтэй ба Нэгдүгээр бүлэг: Тэнгэр, нар сар од эрхсийг шүтэх ёс ба байгаль хамгаалал

Хоёрдугаар бүлэг: Газар, ус хамгаалах арга ухаан

Гуравдугаар бүлэг: Ургамлын болон амьтны аймгийн  хамгаалал гэсэн хэсгүүдээс бүрдсэн байна.

У.Эрдэнэтуяа багш нь Монголчуудын байгаль хамгаалах арга ухаан, байгаль орчны ёс зүй, мэдлэг ухаан, байгальд ээлтэй технологи, хотын экологи, Монголын угсаатны бүлгүүдийн угсаа гарал, түүх соёлын асуудлууд, сан тахилгын судрууд, манж хэлээрх Монголын түүүхийн сурвалжийн судалгааны чиглэлээр ажилладаг ажилладаг ба судалгааны нэгэн сэдэвт бүтээл,  ном тохимол 5, эрдэм шинжилгээний өгүүлэл 30 гаруйг хэвлүүлсэн байна.

Тус номын тухай  Түүхийн шинжлэх ухааны доктор (ScD ), профессор А.Очир:  Энэ зохиол манай уншигчдын байгаль хамгаалах тухай мэдлэг, боловсролд шинэ хувь нэмэр болно гэдэгт найднам хэмээн тэмдэглэжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусмагц манай номын сан үйлчилгээгээ хэвийн явуулж эхлэх ба тус ном уншигчдын маань нэн хэрэгцээт номын нэг байна гэдэгт итгэлтэй байна.