Монголын ирээдүйн бүтээн байгуулалтыг гардан хийх инженерүүдийг бэлтгэхэд чиглэсэн “Миний анхны робот” сургалт болж өнгөрлөө

robot3-jpg

Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон “Монголын бүтээлч ирээдүй” ТББ, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан хамтран “Миний анхны робот” сургалт зохион байгууллаа.

41665327_258276221490722_3698116624545480704_n
Сургалтанд хамрагдсан хүүхдүүдэд бүтээсэн роботыг нь бэлэг болгон өглөө

Японы Мияконожо-Коосэн технологийн сургуулийн багш Цүүра хүрэлцэн ирж, сурагчдад автомат мэдрэгчтэй, өөрөө явдаг цэвэрлэгээний робот хэрхэн угсрах аргыг заалаа. Тэрбээр “Роботыг Япон Улсад 30 жилийн өмнө бүтээж байсан. Хүүхдүүд орон зайг мэдэрч хүний гар оролцохгүй өөрөө явж тоос соруулдаг төхөөрөмж, роботуудыг угсарч сурснаар инженерийн боловсрол, практик мэдлэгт  суралцаж, ирээдүйд шинийг эрэлхийлэгч бүтээлч иргэн болж төлөвшинө” хэмээн өгүүлсэн юм.

robot1-jpg
Японы Мияконожо-Коосэн технологийн сургуулийн багш Цүүра

“Монголын бүтээлч ирээдүй-Технологид суралцъя ” хөтөлбөрийн хүрээнд тус сургалт 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь автомат мэдрэгчтэй, өөрөө явдаг робот угсрах аргыг зааж байв.

Хөтөлбөрийн санаачлагч “Монголын бүтээлч ирээдүй” ТББ тэргүүн НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа, “Өнөөдрийн арга хэмжээнд хүүхдүүд идэвх санаачлагатай оролцоо, шинийг эрэлхийлж, сурч мэдэх хүсэл эрмэлзэл нь бидний зохион байгуулж буй арга хэмжээний үр дүнг харууллаа. Монголын ирээдүйн бүтээн байгуулалтыг гардан хийх инженерүүдийг бэлтгэхэд чиглэсэн олон цуврал арга хэмжээний нэг нь энэ. Цаашид олон төсөл, хөтөлбөрүүд үргэлжилнэ” хэмээн ярьлаа.

41738459_258275788157432_7880214263065739264_n
Хөтөлбөрийн санаачлагч “Монголын бүтээлч ирээдүй” ТББ тэргүүн НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа