“Монголын номын санчдыг чадавхжуулах төсөл”-ийн хоёр дахь шатны сургалт боллоо

Улаанбаатар хотын төв номын сангийн Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн М.Отгонбаяр, Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч В.Түвшинтогтох, Хөтөлбөрийн ажилтан Б.Шүрэнбагана нар Mongolian Libraries Consortium – Монголын Номын Сангуудын Консорциумоос санаачлан, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй“Монголын номын санчдыг чадавхжуулах төсөл”-ийн хоёр дахь шатны сургалт, семинарт сургагч багшаар оролцож Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Булган аймгийн нийт 80 гаруй номын санч, мэдээллийн ажилтнуудад “Номын сан ба зохиолч”, “Лавлагаа, ном зүйн ажил, үйлчилгээний стандарт”, “Номын сан дахь бүтээлч орон зай” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэлээ.

“Монголын номын санчдыг чадавхжуулах төсөл” нь гурван үе шаттай бөгөөд эхний шат нь Монголын номын сангуудын төлөөлөл болох 10 номын санч 2018 оны 06 дугаар сард АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр АНУ-ын номын сангуудаас туршлага судлаад ирсэн бол хоёр дахь шат нь Орхон аймагт орон нутгийн номын санч нарт зориулсан дээрх сургалт юм.

Гуравдугаар шатны сургалт нь Улаанбаатар хот дахь номын санч нарт зориулан зохиогдох бөгөөд 2018 оны 09 сарын дундуур болох ажээ.

 

img_1147 img_1240