Монголын Үндэсний Номын санг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”–гоор шагнажээ.

Монголын Үндэсний Номын санг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”–гоор шагнажээ.

 

Монголын Үндэсний Номын санг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”–гоор шагнажээ.

Монгол  Улсад 1921 онд ардын хувьсгал ялсанаар нийт ард түмэнд үйлчлэх анхны номын сангийн үндэс суурь тавигдаж, 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ардын засгийн газрын 24 дугаар хурлын тогтоолд “Судар бичгийн хүрээлэн”-г байгуулахаар заасан бөгөөд 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор байгуулжээ. Энэхүү хүрээлэнгийн дэргэд гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа 2000 гаруй номоо нийлүүлэн анхны номын санг байгуулж байсан нь өдгөө 3 сая гаруй ном хэвлэлээр уншигч үйлчлүүлэгчиддээ үйлчилж буй 95 жилийн баялаг түүхтэй Монгол Улсын Үндэсний Номын Сан юм.

2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Жамъян гүний нэрэмжит Монголын Үндэсний Номын санд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Энэхүү шагнал бол Үндэсний Номын Сангийн үе үеийн ажилтан, албан хаагчид, уншигчдад үзүүлж буй гүн хүндэтгэл юм.

Үндэсний номын сангийн хамт олондоо Монголын ард түмнийг гэгээрүүлэх ариун үйлсэд тань амжилт хүсье.

Номын гэгээн үйлс ашид дэлгэрэх болтугай.

 

 

Ж. Мөнгөнзул