“Монгол бичгийн үүсэл гарал” сэдэвт уулзалт болж өнгөрлөө
“Үндэсний бичиг үсгийн баяр-2017”-ыг угтан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Tsetsegmaa Duinherjav ахлагчтай уншлагын “Б” танхимаас “Монгол бичгийн үүсэл гарал” сэдвээр уулзалт хийлээ.
Уулзалтанд Ач Анагаах Ухааны Их Сургууль-ийн багш, хэл шинжлэлийн ухааны докторант М.Отгонбаяр уригдан оролцож, монгол хэлний үүсэл, хөгжлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Уулзалтын төгсгөлд идэвхтэй оролцсон уншигчдийг номын сангийн зүгээс урамшууллаа.
Мөн энэ үеэр Ач Анагаах Ухааны Их Сургууль-ийн нэгдүгээр курсийн 30 гаруй оюутанд номын сангийн үйл ажиллагааг танилцууллаа.