МЭНДЧИЛГЭЭ

received_1071633522990019

Хаан тулгар төрөө байгуулан хамаг олон Монголчууд эвлэлдэн нэгдэж эрт цагаас эдүгээ хүртэл мянга мянган жилүүдийг омог бардам туулан эрийн гурван наадмаараа цэнгэн баясаж ирсэн билээ.Хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд хүндтэй гавъяа байгуулан нүүдэлчдийн өвөрмэц ертөнцийг бүтээн цогцлоосон суут өвгөд дээдэстээ бахдан биширч мөнх хөх тэнгэрийн орны иргэн болсон хувь тавиландаа бахадмуй. Манай номын сангийн эрхэм уншигчид, хамтран ажиллагч, дэмжигч байгууллага хувь хүмүүс, нийслэлчүүддээ болоод нийт Монголчууддаа Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн минь дүүрэн жаргалтай дэлгэр сайхан наадаарай.