“НОМОО СОЛИЛЦЪЁ” АЯНЫ АНХНЫ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“НОМОО СОЛИЛЦЪЁ” АЯНЫ АНХНЫ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчдыг номтой нөхөрлүүлэх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” аяны анхны өдөрлөгийг 2017 оны 01-р сарын 07-д Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Д.Нацагдоржийн нэрэмжит хотын нийтийн төв номын сангаас гадна 300 гаруй ном сонирхогч хувь хүмүүс, иргэд оролцож номоо солилцов.

Хотын төв номын сангийн хувьд 100 хүнд номын санд үнэ төлбөргүй уншигчийн карт нээлгэх эрхийн бичиг олгож, 33 хүнтэй 47 номын солилцоо хийлээ.

Хотын төв номын сантай солилцоо хийсэн иргэдийн ихэнх нь ахмадууд байсан бөгөөд хамгийн ахмад нь 84 настай, хамгийн залуу нь 8 настай хүүхэд байлаа.

Өдөрлөгийн үеэр номоо солилцох иргэдийн дунд чөлөөт микрофон ажиллуулснаас гадна тус номын санд дижитал хүртээмжтэй хэлбэрээр бүтээгдсэн нэрт зохиол Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нарыг бүрэн түүврийг сонсгож танилцуулав. Энэхүү өдөрлөгийг сурталчилахаар 8 телевиз болон бусад олон нийтийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд оролцлоо.

НБТҮТ-ийн эрхлэгч З.Төгсжаргал

 

Baigalmaa TS.