“НОМЫН ЖИМ” хөтөлбөр
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн “Номын жим” номын сангийн үйл ажиллагаатай танилцах энэ удаагийн аяллын хөтөлбөрт СХД-ийн 107 дугаар цэцэрлэгийн А.Энхмандал багштай “Бэлтгэл Б” бүлэг, М.Оюунцэцэг багштай “Бэлтгэл В”бүлгийн нийт 39 хүүхдүүд хамрагдаж Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
“ҮЛГЭРИЙН ЦАГ” хөтөлбөрийн хүрээнд чанга уншлага хийв. Үлгэр нь хүүхэд багачуудын танин мэдэхүй, сэтгэхүйн хөгжилд чухал ач холбогдолтой учир монгол ардын үлгэр ” Бадарчны үлгэр”,Үнэг бялзуухай хоёр” зэрэг үлгэрүүдээр хийлээ.Мөн сургуулийн өмнөх насны боловсролын түвшинд унших ном зохиолоос үзэж сонирхлоо.
#НОМЫН_БАЯР_Илүү_их_уншъя #Бүх_нийтийн_соёлын_боловсролд