“Уншигчаа дээдэлсэн үйлчилгээ” нэвтрүүлсэн хамт олон боллоо

Mongolian Libraries Consortium – Монголын Номын Сангуудын Консорциум -аас шалгаруулсан Монголын номын сангийн салбар дахь 2016 оны “Онцлох 10 ажил, үйлчилгээ”-ний нэгд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн “Нэг карт, таван номын сан” ажил багтаж “Уншигчаа дээдэлсэн үйлчилгээ” нэвтрүүлсэн хамт олон боллоо.


Уг ажлыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотод оршин суугаа иргэд аль нэг салбар номын санд уншигчаар бүртгүүлснээр өөр бусад таван номын сангаар үйлчлүүлэх боломжтой болох юм. Ирэх жилдээ Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн номын сангуудыг энэ систем дор төвлөрүүлэхээр судлан ажиллаж байна.
Бидний ажилд үнэлэлт дүгнэлт өгч, урам зориг хайрласан тус консорциумын хамт олонд баярласан, талархсанаа илэрхийлээд цаашдын ажилд үйлсэд нь өндөр амжилт хүсье.