НОМЫН ХОРХОЙТНУУДЫН 6 ДАХЬ УДААГИЙН НОМЫН СОЛИЛЦОО АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

6

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчдыг номтой нөхөрлүүлэх, номын сангийн фондын баяжилтийг сайжруулах, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” аяны  зургаа дахь удаагийн өдөрлөг 2017 оны 06-р сарын 03-д Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, 30 гаруй ном сонирхогч хувь хүмүүс иргэд оролцлоо. Өдөрлөгөөр номын солилцоогоос гадна номын худалдаа явагдсан бөгөөд Хотын төв номын сангийн хувьд 20 гаруй хүнтэй 32 гаруй номын солилцоо хийлээ.

1 2 3 4 5