Ном бол бидний амжаагүй амьдралыг нөхөж, хараагүй ертөнцийг харуулдаг оюуны гүүр гэж боддог.

Ном бол бидний амжаагүй амьдралыг нөхөж, хараагүй ертөнцийг харуулдаг оюуны гүүр гэж боддог.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад  танилцуулаач?

 Сайн байна уу, намайг Зориг гэдэг. Би архитектор мэргэжилтэй бөгөөд энэ чиглэлээр олон жил тасралтгүй Зураг төслийн байгууллагад ажиллаж, мэргэжлийн арвин туршлага хуримтлуулсан. Одоо Сити их сургуулийн БАИ Дизайны тэнхим болон ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Архитектурын тэнхимд багшилж, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна.

 Бага байхдаа хэр ном уншдаг байсан бэ?

   Миний багад уран зохиолын ном маш их уншдаг байсан.Номоноос гадаад ертөнц,техник технологи,түүх,хүн хоорондын харилцаа,туршлага гэх мэт олон зүйлийг мэдэж авдаг байсан.Ялангуяа уран зохиолын номыг бидний үеийн хүүхдүүд гар дамжуулан уншицгаадаг байсан.

Таны ширээний ном?

  Мэдээж мэргэжлийн холбогдолтой номоноос гадна дэлхийн алдартай бизнесменүүд тэдний түүх,хувь хүний хөгжлийн номнууд уншдаг.Жишээ нь Стив Жобс,Форд гм.

 Унших дуртай зохиолч? Ч.Лодойдамба, Л.Түдэв гм.

Ном уншихын утга учир, үнэт зүйл юунд оршдог вэ?

 Ном уншихын утга учир нь зөвхөн мэдлэг олж авахад бус, хүний сэтгэлгээ, үнэт зүйл, ертөнцийг харах өнцгийг өөрчлөхөд оршдог гэж боддог. Ном бол бусдын туулсан зам, хуримтлуулсан туршлагыг товчлон бидэнд хүргэдэг хамгийн үнэт эх сурвалж.

Тиймээс ном унших нь цаг хугацааг товчилж, өөрөө туулж амжаагүй олон зүйлийг ойлгож авах боломжийг олгодог. Үүнээс гадна хүн аливаад илүү гүнзгий, олон талаас нь харж сурахад ном маш чухал нөлөө үзүүлдэг гэж үздэг.

 Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтаж хэлбэл?\

  Ном бол бидний амжаагүй амьдралыг нөхөж, хараагүй ертөнцийг харуулдаг оюуны гүүр гэж боддог.

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

О. Долгорсүрэн