“Ном бол ертөнцийг харах цонх мөн”
Овог нэр: Самбуугийн Бат-Эрдэнэ
Эрхэлж буй ажил, албан тушаал: Тэтгэвэрт
Сошиал хаяг: Самбуу Баажаа
Сайн байна уу? Та тавтай сайхан хаваржиж байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа.
Та өөрийгөө товчхон танилцуулаач
Би Завхан аймгийн Яруу сумын хүн. Цэргийн ерөнхий дээд сургуулийг (ЦЕДС) 1980 онд төгссөн. Ардын армийн анги, салбаруудад ажиллаж байгаад дараа нь энгийн салбарт шилжин ажилласан. Ингэж нийтдээ 36 жил улсдаа хөдөлмөрлөж байгаад тэтгэвэртээ гарсан.
Та ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?
Би ЦЕДС-ийг ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Мөн гэрэл зураг авах сонирхолтой.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?
Хүүхэд байхдаа “Гурван тоорой” үлгэрийн номыг их сонирхож, доторх зургийг нь хуулан зурдаг байсан.
Уран бүтээлийн замналаа яаж эхлүүлсэн бэ?
Зах зээлийн оргоо бусгаад ширвүүлэн, орон тооны зохион байгуулалт нэрээр ажлаасаа шахагдан гарч билээ. Бусдын жишгээр Солонгос улсад хэдэн жил болоод, дэвтэр дүүрэн шүлэгтэй ирж билээ. Нутгаа санасан сэтгэл минь уран бүтээлийн гарааг эхлүүлсэн байх. Түүнээс өмнө 1976 онд сонсогч байхдаа ханын сонины эрхлэгчээр ажиллаж, бичих, шүлэглэх, зураг зурах, нийтлэл бичих, янз бүрийн сэдвээр шүүмж хийх зэргээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэж боддог.
Зохиол бүтээл хүний сэтгэл хөдлөлөөс ихэвчлэн төрдөг гэсэн үг байдаг. Энэ хэр үнэн үг юм болоо?
Ер нь ортой үг шүү. Би анхны номоо “Зол чинь” нэртэй гаргасан. Энэ нь ийм нэртэй шүлэг бичсэнээс эхлэлтэй.
Та хүүхдийн зохиолч. Яагаад хүүхдийн зохиолоор дагнах болов оо? Ямар ямар бүтээлүүд туурвисан бэ?
Би нилээн хэдэн зохиолч анд нөхөдтөй. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр яваандаа хүүхдийн зохиол бичих болж, үндсэн санаагаа ач зээ нараасаа харж олдог байсан. Хүүхдийн нилээн хэдэн дуу шүлэг маань сэтгүүл сонинд нийтлэгдсэн байна. “Цэцэг зуусан эрвээхэй” ном маань дахин хэвлэгдэх хүлээлттэй байна.
Сүүлийн үед ямар зохиол бүтээл бичиж байна вэ?
Яруу найргийн түүвэр номоо 2025-2026 онуудад хэвлүүлсэн одоо бол хүүхдийн зохиол бичих гэж оролдож байгаа 2026 ондоо хүүхдийн танин мэдэхүйн ном хэвлэгдэнэ.
Таны нийгмийн оролцоо, хобби сонирхол юу вэ?
Ер нь юм юмаар оролддог, нийгмийн идэвхтэй хүн байсан даа. Гэрэл зургийг болерөнхий боловсролын сургуулийн сурагч байх үеэсээ сонирхон, зураг авдаг байсан энэ маань одоо хобби болсоон.
Таны унших дуртай ширээний ном? Ямар төрлийн ном уншдаг вэ? Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?
Би сургамжит номонд их дуртай. Хүүхдэд зориулсан үлгэрүүдэд
Ном уншихын утга учир, үнэт зүйл юунд оршдог вэ?
Хувь хүн бүрт өөр байх надад шинэ мэдлэг олдогоороо онцлогтой хүүхдүүдэд Монголын уламжлалт өв соёлыг таниулах нь маш чухал болсон.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж юу гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
В. И. Ленин-ий “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж хэлсэн байдаг энэ үг хуучраагүй.
Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
Таны ажилд амжилт хүсье!