Ном бол зохиолч юм…

Ном бол зохиолч юм…

Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Одоо орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчнээр ажиллаж байна. Урлагийн сургууль төгсөж монголын радиогийн салбарт 32 жил ажиллаж байна. Багадаа  жүжигчин болно гэж мөрөөдөж явсан мөрөөдөл минь биелсэн гэж боддог.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Багадаа ном их уншдаг хүүхэд байсан учир нь ээж маань бага ангийн багш хүн байсан багаас ном их уншуулдаг, гэрийн номын санд үсгээр  номтой нөхөрлө хэмээн бичиж хадсан тэр бичгийг байнгын уншиж мөн гадаадын орчуулгын зохиол тэр дундаа зөвлөлтийн хүүхдийн зохиолыг их уншуулдаг байсан.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Хорвоотой танилцсан түүх номыг анх бие дааж уншсан.

Таны унших дуртай ширээний ном?

Миний ширээний ном гэвэл төрөл бүрийн номууд байна жишээ нь амьтадын тухай үлгэр, гадаадын орчуулгын номууд байх жишээтэй.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Хүүхэд байхдаа гэрийн сүүдэрт хэвтэж уншдаг байсан, майхан бариад дотор нь уншдаг учир нь хүний анхаарал их төвлөрдөг. Нам гүм орчинд орчноо мэдэрч унших нь их тааламжтай санагддаг.  

Хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн номыг нэрлэвэл?

Олон ном байгаа тэр дундаа монголын зохиолчдын олон зохиол бүтээлээс унших нь зүйтэй байх. Тухайн үеийн зохиолчдын зохиол бүтээлээ бичдэг арга барил нь реалист чиглэл байсан төдийгүй нэг чиглэлээ барьж бичдэг үе байсан. Монголын зохиолчдын богино өгүүллэгийг унших хэрэгтэй. Тууж роман гэхээсээ илүү, өгүүллэг гэдэг чинь  хүнийг амьдралын үнэнийг бодитоор харуулдаг уншиж ойлгож уншихад хурдан байдаг богино талаасаа, дээр нь гадаадын орчуулгын өгүүллэгүүдийг уншиж байх хэрэгтэй.

Зарим хүмүүс ном уншихдаа номон дээрээ тэмдэглэл хөтөлж, өөртөө хэрэгтэй зүйлсийг тодруулж, зурж ишлэл бичдэг. Нөгөө хэсэг нь маш цэвэрхэн уншихыг эрхэмлэдэг. Энэ 2 үйлдлийн алийг нь илүүд үздэг вэ?

Аливаа зохиолыг ямар утга санаа агуулсан байна гэдгийг түлхүү анхаарч уншдаг тийм ч утгаараа зохиол бүтээлийг уншиж тольдохдоо цэвэрхэн уншихыг их хичээдэг.

Кино урлагийн салбарын хүний хувьд өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

Олон зүйл байна. Монголын уран сайхны гучаад киноны гол болон туслах дүрд тоглосон байдаг.

Тэр кинонуудаа бодоход  тэр кино зохиол нь  янз бүр байдаг, зарим амьдралд байдаг,  амьдралаас тэс өөр байх жишээний зарим тоглосон   дүр маань амьдралд зарим талаараа нийцэх тал анзаарагддаг.

Тоглосоноос илүү дуу оруулах тал дээр илүү байлаа. Гадаадын киноны дүрүүд тархи зүрхэнд их нөлөөлсөн.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн номын бэ?

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл түүхэн сэдэвтэй ном байх байсан болуу. Учир нь түүхэн сэдэв нь хүн төрөлхтөний турш байх сэдэв. Түүхэн сэдвийг бүгд уншдаг учраас.  

Хүн бүр ном унших, унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Зохиолчтой уулзаж зохиолыг эхлээд уншиж судалдаг. Өгүүлэхүйн урлагийн хувьд тайзан дээрээс уран бүтээлч хүн зохиолыг уншихдаа хүний хоолойны булчин гэж байдаг мэргэжлийн хувьд хэлэхэд, хоолойны өнгийг олон өнгө тонероор гаргаж ямар хэлээр сонсож  буй хүнд хүргэх вэ, тэр талаар тухайн зохиолыг бичсэн зохиолчтой ойлголцох ёстой.

Сүүлд ямар төрлийн ном зохиол уншсан вэ?

Хамгийн сүүлд уншсан ном Зохиолч Б. Ойдовын Луу амталсан нулимс романыг уншсан. Би өөрөө уран бүтээлч хүн учраас сүүлийн үед сонсдог ном,  цахим ном гаргаж байгаа. Эхний уран бүтээл гэвэл орчуулгын сонгодог зохиолчдын зохиолуудаас бүрдүүлсэн сургамжит өгүүллэг, Дэлхийн суутнуудын хэлсэн үг,  дараагийн уран бүтээл гэвэл Хүн хүн байхын  учир хэмээн орчуулгын уран бүтээлийг өөрийн дуу хоолойгоор залуучуудад хүргэж  оюун ухаанд нь хөрөнгө оруулалт хийхийг зорин ажиллаж байна.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном их уншсан хүн номтой нөхөрлөсөн хүн үгийн баялагтай болдог, хүнтэй харилцах харилцааны соёлтой болно. Ном уншихын ач холбогдол миний бодлоор амьдралыг ойлгоход маш том нөлөө үзүүлдэг болуу.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном бол зохиолч юм.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Munkhzul.B