Ном бол хүн төрөлхтний бүтээсэн ганц гайхамшиг
Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа
Та өөрийгөө товчхон танилцуулаач .
1961 онд Улаанбаатар хотноо зохиолч Надмидын хоёр дахь хүүхэд болж төрсөн. Нийслэлийн 33-р дунд сургуулийг төгсөөд МУИС -ын оросхэл, утгазохиолын факультетэд орж суралцаад 1984 онд төгссөн Нийслэлийн 14, 1 р сургуульд гадаад хэлний багшаар нийт 32 жил ажилласан. Өмнө нь 14 р сургуульд ХЗЭ -ийн хорооны нарийн бичгийн дарга, ПАУ хийж байсан. Одоо тэтгэвэртээ сууж байгаа.
Та ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?
Орос англи хэлний багш.
Таны хүүхэд насандаа эзэмшихийг мөрөөдөж байсан мэргэжил
Сэтгүүлч болохыг мөрөөдөж байсан.
Одоогийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байна уу?
Үгүй
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?
1 р ангид үсгээ үзэж дуусмагц аав, ээж хоёр маань надад “Хонхтой хөнжил” гэдэг ном авчирч өгсөн. Энэ миний анхны ном байсан тул би одоо ч мартдаггүй. Олон жил хадгалсан даа.
Та хэдэн настайгаасаа шүлэг,зохиол бичиж эхлэв?
5 р ангиасаа л болов уу.
Зохиол бүтээл хүний сэтгэл хөдлөлөөс ихэвчлэн төрдөг гэсэн үг байдаг. Энэ хэр үнэн үг юм болоо?
Яруу найраг л тийм байдаг байх. Миний хувьд тохиромжгүй.
Та өөрийгөө ном гэж дүрслэвэл ямар төрлийн ном бэ?
Утга уянгын ном байх байсан.
Сүүлийн үед ямар зохиол бүтээл бичиж байна вэ?
Өмнө тэмдэглэсэн санаануудаа хүүхдийн богино өгүүллэг болгож байгаа.
Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?
Зохиолчийнх нь нэрийг харна. Дараа нь эхний хуудсыг уншдаг. Таалагдвал авдаг.
Таны унших дуртай ширээний ном? Ямар төрлийн ном уншдаг вэ? Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?
Ч.Билигсайхан “Ухаарахуй” ном.
Ном уншихын утга учир, үнэт зүйл юунд оршдог вэ?
Хүний төсөөлөл хөгждөг. Уран сэтгэмж сайтай болсноор хөдөлмөрийн бүтээмж сайжирдаг гэж боддог.
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж юу гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Ном бол хүн төрөлхтний бүтээсэн ганц гайхамшиг.