Ном хэвлэх – сэлбэн засах үйлчилгээ

dsc_2711

Төвлөрсөн номын сангийн урагдаж гэмтсэн ном хэвлэлийг сэргээх болон сэлбэн засах, хувилан олшруулах, тогтмол хэвлэлүүд болон бусад бичиг баримтыг үдэж хавтаслах, номын сангийн үйлчилгээнд хэрэглэгдэх маягтуудыг хэвлэн гаргах үйл ажиллагаа явуулдаг.

Сэргээх засварлах гэдэг нь урагдах, элэгдэх  зэрэг хүний буруу үйл ажиллагаанаас болон биологийн, гал, усны зэрэг байгалийн аюулт үзэгдэл зэргээс үүссэн гэмтлийг засахыг хэлнэ.