4-р улирлын тайлан

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН

НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

БОЛОН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ ТАЙЛАН

 

2017 оны 12 дугаар сарын 15                                                                       Улаанбаатар хот

 

Нэг. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

 

Нийслэлийн Засаг даргын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг  хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд олон нийтэд мэдээ мэдээллийг түгээх, тэдэнд зориулсан соёл танин мэдэхүй, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг дараах байдлаар зохион байгуулан ажиллав.

  1. БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ

3.2.6.   Иргэдэд экэлогийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлнэ  заалтын хүрээнд Төв болон салбар номын сангууд “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Ухаалаг төр”, “Ногоон Улаанбаатар, “Агаарын бохирдол”, “Агаар ба хөрсний бохирдол”  картын санг Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний шуудан зэрэг өдөр тутмын сонины 218 өгүүлэл нийтлэл ашиглан хийж уншигчдад сурталчилсан. “Байгаль орчны боловсрол”, “Ногоон Улаанбаатар-2030” сэдэвчилсэн номын үзэсгэлэн, “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалъя”, “Эх дэлхийнхээ уур амьсгалыг ирээдүй үеийнхээ төлөө хамгаалъя”, “Утаа ба түүний хор уршиг”, “Усаа хайрлан хамгаалъя”, “Хөрсний болон усны бохирдол”, “Дэлхийн дулаарал” мэдээлэл, сэдвүүдээр 68 нэрийн 376ш материалыг сурталчилсан.

  1. НИЙГМИЙН ХӨГЖИЛ: 4.1. Боловсрол

4.1.17. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Эрдмийн аялал” аян зохион байгуулж, Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэн, номын сан, музей, түүхийн дурсгалт газар, орон нутгийн байгууллага, үндэсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аялалыг тогтмол зохион байгуулна.

Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан: 48-р сургуулийн багштай 7б ангийн 33 хүүхдийг номын сантай танилцуулан, ном уншихын ач холбогдол, номыг соёлтой, зөв ашиглах талаар зөвлөмж яриа хийв. Тус ангийн 33 сурагч номын сангийн уншигчаар бүртгүүлэв. Хүүхдүүдийг ном унших сонирхолтой болгох,  уншсан номынхоо агуулгыг баяжуулан сэтгэн ярих, бүтээлчээр унших чадвар эзэмшүүлэх зорилготой явуулсан “Бид ангиараа уншдаг” уралдаанд  тус ангийн сурагчид 6 баг оролцсоноос О.Мягмарсүрэн ахлагчтай 2-р баг амжилттай оролцож  анги хамт олноо манлайлсанд баяр хүргэж ангийн эцэг эхийн зөвлөлөөс мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.

22-р цэцэрлэгийн н.Баярмаа багштай бага ангийн Б бүлгийн 39, Г.Болормаа багштай  А бүлгийн 37, н.Ганцэцэг багштай В бүлгийн 26 хүүхдийг номын сантай танилцуулан “Эвтэй дөрвөн амьтан”, “Ухаант туулай” үлгэрээр чанга уншлага хийж “Гоёо гоёо”, “Тоглоом” дуу дуулж, бүжиглэцгээв.

Мөн 47, 48, 33-р сургуулийн 48 хүүхдэд карт нээж, номын сантай танилцах, номтой нөхөрлүүлэн ном уншуулах, уншсан номынхоо талаар саналаа солилцож тэмдэглэл хөтлөх гэх мэт ажлыг зохион явууллаа.

Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан: Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Эрдмийн аялал” –ын хүрээнд Хүүхдийн уншлагын танхимд СХД-ийн 101 дүгээр цэцэрлэгийн Дунд “А” бүлгийн Э.Хишигдалай багштай 35 хүүхэд, ахлах ангийн 33 хүүхэд, БГД-ийн 120 дугаар цэцэрлэгийн А, Б, В, Г бүлгийн 165 хүүхэд, 93 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн А,Б бүлгийн 80 сурагч, нийт 313 хүүхэд номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол ардын үлгэрүүдээр чанга уншлага явуулж, тойм яриа сонсон комик ном уншсан байна. Нийтийн уншлагын танхимд ЕБ-ын 86 дугаар сургуулийн Шижиртуяа багштай 11в ангийн 30, 6г ангийн 22 сурагч, нийт 52 сурагч номын сантай танилцах Эрдмийн аялал хийж, уншигчаар бүртгүүлсэн байна.

Нийт Ерөнхий боловсролын СХД-ийн 1, 18, 31, 33, 38, 47, 48, 52, 75, 81, 93, 96 дугаар сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 22, 65, 72, 101, 120 дугаар цэцэрлэгийн нийт 1180 сурагч хүүхдүүдийг төв болон салбар номын сангуудтай танилцуулах “Эрдмийн аялал” явуулж Монгол ардын үлгэрээр чанга уншлага, тойм яриа хийж, уншигчаар бүртгүүлсэн байна.

 

4.3. Соёл, урлаг

4.3.1. “Хотын соёл” олон нийтийн аяны хүрээнд: 3 дугаар сард Хотын соёл сарын аяныг зарлаж мэдээллийн үзэсгэлэнг 26 хуудас хэвлэмэл материал, сэдэвчилсэн үзэсгэлэнг 48ш номоор тус тус гаргаж уншигчдад сурталчилж, танилцуулга брошюр тараалаа. Аяны хүрээнд 56 уншигчийн дунд “Хотын соёл” сэдэвт уулзалт ярилцлагыг МҮОНТ-ийн хөтлөгч Д.Одзаяатай зохион явуулсан.

Мөн Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номтой ирээдүй” ТББ-тай хамтран “Номтой гудамжны соёлыг хамтдаа бүтээцгээе” өдөрлөгийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Задгай номын сан”, “Хуучин номын үзэсгэлэн”, “Сохроор ном сугалах” зэрэг үйл ажиллагаагаар номын соёлыг сурталчлахад 50 орчим хүн ном авч, 40 гаруй хүүхэд ном сугалж, нийт 200 гаруй хүн хуучин номын үзэсгэлэн үзэж сонирхсон байна. Өдөрлөгт Ерөнхий боловсролын 1, 3, 11, 31, 45 дугаар сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн багш сурагчид оролцож, өөрсдийн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, урлагийн тоглолт үзүүлсэн.

4.3.2. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн цахим хэлбэрт шилжүүлж, алслагдсан дүүргийн соёлын ордны номын сангийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ.

  1. “Номоо солилцъё” аян: “Иргэд уншсан номоо бусадтай хуваалцах, номоор дамжуулан танилцан нөхөрлөх, номын тухай ярилцах сайхан боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран сар бүр төлөвлөгөө гаргаж Д.Сүхбаатарын талбайд 2017 оны сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гараг бүр 12:00-14.00 цагийн хооронд тогтмол амжилттай зохион байгуулж ажиллалаа. Нийт 11 удаагийн /2017 оны 11 дүгээр сарын байдлаар/ өдөрлөгт 349 ширхэг 1,986,900 төгрөгийн номоор номын солилцоог иргэдтэй хийж фондоо баяжууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол мэдээллэсэн.

Гурав дахь удаагийн “Номоо солилцъё” аяны хүрээнд Амгалангийн хорих ангийн номын санд 200 ширхэг, тав дахь удаагийн “Номоо солилцъё” аянаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 32 ширхэг номыг тус тус хандивлалаа.

  1. Алслагдсан дүүргүүдийн соёлын төвийн номын сангуудтай танилцаж, фондын номын тоо, тоног төхөөрөмжийн судалгаа хийж, тус номын сангийн Мэргэжил арга зүйн зөвлөлөөс тайлант оны нэгдүгээр улиралд соёлын ордны номын санчдад мэргэжлийн болон ажлын байрны сургалтыг 6 удаа зохион явуулсан.
  2. Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Налайх дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны Соёлын ордны номын сангуудыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн КОХА сүлжээнд бүрэн хамруулна:

Дээрх тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн КОХА програм нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар тендер зарлан, тендерт шалгарсан Сүү Хүнгий ХХК-иас нийлүүлэн авлаа. Тус компаниас хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг алслагдсан дүүргүүдийн соёлын ордны номын сангуудад 2017 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгч суурилууллаа.

Дүүргүүдийн соёлын төвийн номын сангуудын номын мэдээллийг КОНА програмын электрон каталогт оруулах ажлын явц  2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар

  • Багануур дүүргийн соёлын ордны номын сан 6113 ш /48%/
  • Багахангай дүүргийн соёлын ордны номын сан 613 ш /30%/
  • Налайх дүүргийн соёлын ордны номын сан 126 ш /1%/ номуудыг тус тус оруулаад байна.
  1. Дүүргийн Соёлын ордны номын сангуудын уншигчийн үнэмлэхийг КОХА сүлжээнд холбож, нэгдсэн нэг карттай болох ажлыг судална: Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон алслагдсан дүүргүүдийн номын сангууд нэгдсэн нэг картаар уншигчдад үйлчлэхээр төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэснээр уншигч аль нэг номын санд бүртгүүлснээр нийслэлийн 9 дүүргийн номын сангаар үйлчлүүлэх эрхтэй болох давуу талтай. КОХА програмын уншигч бүртгэл модулийг нэвтрүүлэхээр алслагдсан дүүргийн номын санчдад 2 удаа сургалт зохион байгуулж, гарын авлага тараан, туршилтыг амжилттай хийсэн.
  2. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээнд RFID технологийг нэвтрүүлэх ажлыг судалж, холбогдох төсөл, төсвийн саналыг нэгтгэн боловсруулж НЗДТГ-аар хянуулж, санхүүжилтийг шийдвэрлүүлнэ: Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/155 дугаар захирамжийн дагуу тус номын санд орчин үеийн RFID технологийг нэвтрүүлэх тендерт “Баянмогод” ХХК шалгарсан ба тус компанитай 33.1 сая төгрөгийн НХААГ-17/045 тоот тендерийн гэрээ байгуулж ажиллалаа. Тус компаниас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг номын сангаас томилогдсон ажлын хэсгийн 100%-ийн саналаар хүлээн авч эхний шатны туршилтын ажил хийгдсэн.
  3. Иргэдийн сонирхолын судалгаанд үндэслэн шинэ номын баяжилтыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ: Нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээг байнга судлан, хэрэгцээтэй номын жагсаалтыг гаргасны үндсэн дээр Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ирсэн 30 сая төгрөгийн “Номын баяжилт” тендерт оролцож, 400 гаруй нэрийн 1505 ширхэг 28.298.800 төгрөгийн номыг бүрдүүлэн авч Хотын нийтийн төв, салбар номын сангууд болон алслагдсан дүүргүүдийн соёлын орднуудын номын сангуудад хуваарилж номын баяжилтыг нэмэгдүүллээ. Үүнд:
  • Хотын төв болон салбар номын сангуудад 360 нэрийн 1147 ширхэг ном,
  • Багануурын номын санд 78 нэрийн 86 ширхэг ном,
  • Багахангайн номын санд 71 нэрийн 72 ширхэг ном,
  • Налайхын номын санд 89 нэрийн 91 ширхэг ном,
  • Жаргалантын номын санд 107 нэрийн 109 ширхэг номыг тус тус бүрдүүлэн авч фондын баяжилт хийж хүлээлгэн өгсөн.

4.5. Хүүхэд, гэр бүлийн хөгжил

4.5.7. “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн боловсрол” сэдвээр ШУ-ны доктор, профессор гэр бүл судлаач Т.Намжилаар лекц уншууллаа. Лекцэнд Оюуны ундраа цогцолборын 96-р сургуулийн 8-р ангийн 27 сурагч, эцэг эхийн зөвлөлийн 4 гишүүн оролцлоо.

Номын сангийн тасаг, салбаруудад “Хайрын гудамж”, “Дэлхийн гэр бүлийн өдөр”,“Гэр бүлийн эрүүл мэнд”, “Хүүхэд, гэр бүлийн эрүүл мэнд”, “Гэр бүлийн уламжлалт арга ухаан” гэх мэт сэдвээр 10 гаруй сэдэвчилсэн болон цуврал үзэсгэлэн, “Миний гэр бүлийн номын сан”, “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Танд болон таны хүүхдэд уншлага ямар хэрэгтэй вэ?” мэдээллийн үзэсгэлэн гаргаж, “Интернэт хүүхдийн эрүүл мэндэд…”, “Мэндлэх хүндлэх ёс”, “Цагаан сар-ёс заншил”, “Сурган хүмүүжүүлэх арга ухаан” санамж өгөх ном зүйн гарын авлага хийж монгол арга ухаан, хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд гарч болох алдаа түүнээс урьдчилан сэргийлэх арга барил, хүүхдийн зан төлөвт илрэх дутагдал, тэдгээрийг засах арга зам зэргийг ном зохиол, мэдээллээр сурталчиллаа.

Мөн Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан  “Гэр бүлийн эрүүл мэнд” сэдэвт уулзалтыг Өргөө амаржих газрын арга зүйч Л.Мөнхдэлгэртэй хийсэн бөгөөд уулзалтад Утга зохиол судлал дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудын дунд залуу гэр бүлийн хамгийн тулгамдсан асуудал болох Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хүрээнд мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо. Уулзалтад 45 уншигч оролцсон.

Сэтгэл зүйч н.Үйлсттэй хийсэн “Хүүхдийн хүмүүжил, боловсролд эцэг эхийн нөлөө” сэдэвт уулзалтанд 22 дугаар цэцэрлэгийн 40 хүүхдийн эцэг эхийг зорилтот бүлэг болгон оролцуулсан.

“Хүнээр хүн хийх монгол ухаан” тойм яриаг 18 уншигчдын дунд хийж, сэдвийн хүрээнд цуврал үзэсгэлэн, мэдээлэл уншигчдад хүргэсэн байна.

  1. ЗАСАГЛАЛ

5.1.6. Авилгалын эсрэг нийслэлийн хөтөлбөр хэрэгжүүлж, авилгаас ангид төрийн албыг бэхжүүлсэн тунгалаг хот болно: -ЕБ-ийн 71 дүгээр сургуулийн 8г ангийн 28 сурагчдын дунд “Авилга гэж юу болох” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг явуулсан бөгөөд сурагч Б.Энхчимэг тэргүүн байр эзэлсэн.

– “Авлига, гэмт хэрэг” сэдвээр 8 ш номоор үзэсгэлэн гаргасан. Уг үзэсгэлэнг 490 оюутан, сурагчид үзэж танилцлаа.

– “Авлига ба хээл хахууль” сэдвээр 9 мэдээлэл тараасан.

 

Хоёр. ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

 

  1. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг

Жил бүр улс орон даяар уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний бичиг үсгийн баяр” арга хэмжээний хүрээнд төв, салбар номын сангууд төлөвлөгөөний дагуу тэмдэглэн өнгөрүүллээ.

Уралдаан тэмцээн: “Мэдэхгүй хангал үг, Мэдүүштэй монгол үг” сэдэвт “АХА”, “Аман зохиолын арвин өвөөс…” зүйр цэцэн үгийн утга тайлах, түргэн хэллэг цээжлэх, оньсого таах, “Монгол бичгээр хэн сайхан бичих вэ” зэрэг сэдвээр, цэвэр бичгийн болон уран бичлэгийн нийт 9 төрлийн уралдаан тэмцээн зохион байгууллаа. Уг уралдаан, тэмцээнд ойролцоогоор 230 орчим хүүхэд оролцлоо.

Уулзалт: Монгол улс /МУ/-ын ардын уран зохиолч Т.Галсантай “Гээгдсэн үгс, мартагдсан соёлын эрэлд” , МУ-ын Гавьяат жүжигчин Чаминчулуунтай “Номын сайн нөхөр”, МУ-ын гавьяат, монгол хэл уран зохиолын багш Н.Эрдэнэбаттай “Монгол бичиг-Хэл соёл, түүхэн уламжлал”,  Ач Анагаах Ухааны Их Сургуулийн багш, хэл шинжлэлийн ухааны докторант М.Отгонбаяртай “Монгол бичгийн үүсэл гарал”, “Монгол бичиг бол Монгол хүний амин бичиг” зэрэг сэдвээр 5  уулзалт, лекцийг зохион байгуулахад 432 уншигч хэрэглэгч оролцсон байна.

Үзэсгэлэн: “Үндэсний бичиг соёлын өдөр” 12ш номоор ”Үндэсний бичиг бол бидний нэгэн бахархал” сэдэвт номын үзэсгэлэнг хэл шинжлэл, монгол бичиг, ном хэвлэлийн түүхийн 54ш номоор,  “Монгол бичиг-Хэл соёл”, “Үндэсний бичиг бол бидний нэгэн бахархал”, “Монголчуудын бичиг үсгийн түүхэн уламжлалаас”, “Би монгол бичигтэн”, “Уран бичлэг” сэдвээр 55ш номоор нийт 121 ш номоор 11 төрлийн үзэсгэлэн гарган сурталчиллаа. Уг үзэсгэлэнг ойролцоогоор 387 орчим хүүхэд үзэж сонирхсон байна.

  1. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг

“Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриатайгаар Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан Үндэсний номын баяраар төв болон салбар номын сангууд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Үзэсгэлэн: “Ч.Лодойдамба-100 жил”, “Ч.Ойдовын уран бүтээлээс” “Хүүхдийн зохиолч Ч.Лхамсүрэн-100 жил”, “О.Дашбалбарын уран бүтээлээс”, “Номтой нөхөрлөцгөөе” сэдвээр 12 төрлийн үзэсгэлэн гарган сурталчиллаа. Уг үзэсгэлэнг ойролцоогоор 260 орчим уншигчид үзэж сонирхсон байна.

Уралдаан тэмцээн: “Би чадна” сэтгэхүй хөгжүүлэх, “Хэн хурдан уншиж, хурдан тогтоох вэ?”, “Бид унших дуртай”, “Миний уншсан зохиолын баатрууд” сэдвээр 9 төрлийн уралдаан тэмцээн зохион байгууллаа.

Зөвлөмж яриа: ЕБ-ын 93-дугаар сургуулийн Л.Жаргалмаа багштай 3б-ангийн нийт 32-сурагчдад Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Д.Гармаагийн “Аав цэцэрлэгт орсон нь”, С.Буяннэмэхийн түүвэр зохиол, Ц.Дамдинсүрэнгийн түүвэр зохиол, Д.Нацагдоржийн түүвэр зохиол, Цэгмидийн “Хос тогоруу” зэрэг бага боловсролын агуулгын түвшний ном зохиолыг уншуулж, номтой хэрхэн зөв харьцах талаар зөвлөмж яриа хийсэн.

Мөн энэ баярын үеэр хуучин номын үзэсгэлэн худалдаа явуулж, 200 брошюр тарааж үйл ажиллагаагаа сурталчиллаа.

  1. Нийслэлийн Засаг даргын 2012 он А/606 дугаар “Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж

Тайлангийн хугацаанд иргэдэд мэдээллийг ил тод, шуурхай хүргэх ажлын хүрээнд твиттерт 982 жиргээ илгээгдэж, 453 дагагчтай, байгууллагын фэйсбүүк хуудас-29774, үүнээс гадна АСМТ-12078, Хан-Уул дүүрэг дэх салбар-927, Баянзүрх номын сан-5025, Цамбагарав номын сан-2380 дэмжигчтэйгээр нийгмийн сүлжээгээр мэдээллийг түгээж байна.

www.pl.ub.gov.mn байгууллагын цахим хуудасны хэрэглээний үзүүлэлтийг тайлант хугацаагаар гаргахад 17343 хэрэглэгч зочилж /visits/8 36821 хуудасны мэдээллийг үзжээ.

Харааны бэрхшээлтэй иргэдийн брайль болон цахим номын сангийн үйлчилгээний албан ёсны facebook хуудсыг хөтөлж, олон нийтэд үйл ажиллагааны мэдээллийг хүргэсэн.

  1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/477 дугаар “Mэдээллийн аюулгүй байдлын журам” захирамж

Мэдээллийн системийг холбогдох стандартын дагуу зохион байгуулж ажилладаг бөгөөд номын сангийн үйл ажиллагаа, цаг үеийн шинжтэй мэдээлэл, шилэн дансны мэдээллийг нийтэд ub.pl.gov.mn, UB Public Library.Facebook цахим хуудсанд тухай бүрт байршуулж байна.

Байгууллага дотооддоо захирлын тушаал, үүрэг даалгавар, ажилтан, албан хаагчдын хувийн хэрэг, өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллүүдийг ажилчдын дотоод Facebook page болон дотоод сүлжээгээр мэдээллэдэг.

Номын сангийн нийт байр талбайн 10 хүртэлх хувь буюу үндсэн фонд болон Серверийн өрөө хаалттай бүсэд тооцогддог. Үндсэн номын фонд, серверийн өрөөнд зөвхөн эрх бүхий албан тушаалтан нэвтрэх эрхтэй бөгөөд аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажилладаг.

Ашиглагдаж байгаа бүх комьютер техник хэрэгслийг мэдээллийн ажилтнууд бүртгэлжүүлж, засвар үйлчилгээ, шинэ програм хангамж нэмэгдэх бүрт мэдээлэл технологийн ажилтан болон хариуцагч ажилтан нар гарын үсэг зурж баталгаажуулдаг.

Мэдээллийн системийг хууль бус халдлагаас хамгаалах галт хана ашиглаж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх оролдлогыг таслан зогсоох, илрүүлэх зориулалтаар хамгаалалт, хяналтын техникийн систем, зориулалтын програм хангамжинд байнга хяналт тавьж ажиллаж байна.

  1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/718 дугаар “Нийслэлийн нутгийн захиргааны
    байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг  онлайн хэлбэрт шилжүүлэх” захирамж

            Онлайн каталог, хэрэгчдийн хэрэглээний үзүүлэлт: http://koha.pl.ub.gov.mn-ийг Google Analytics тусламжтайгаар каталогт мэдээлэл хайж байгаа үзүүлэлт тайлант хугацаанд 115451 хэрэглэгч зочилж /visits/, 373816 хуудасны мэдээллийг үзжээ. Тайлангийн хугацаанд электрон каталог нийт хэрэглэгчдийн 75% нь шинээр орж байгаа хэрэглэгчид үлдсэн 25% нь хуучин хэрэглэгчид холбогдсон байна.

  1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчийн ажил хүлээлцэх журам” захирамж

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчийн ажил хүлээлцэх журмын дагуу ажлаас чөлөөлөгдсөн 7, жирэмсний амралтаа авсан 5, шинээр болон эгүүлэн томилогдсон 14, шилжин ажилласан 18 ажилтнуудын тушаалд ажил хүлээлцэх комиссын гишүүдийг томилж, журмын хавсралт ажил хүлээлцэх маягтын дагуу цахим болон цаасан баримт, эд хөрөнгийг хүлээлцүүлж маягтыг 3 хувь үйлдэж, 1 хувийг нь байгууллагын архивт авсан болно.

  1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/347 дугаар “Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх тухай” захирамж

Номын сангийн 2017 оны шуудан холбоо интернэтийн зардлын нийт төсөв 814,3 мянган төгрөг сардаа 67,8 төгрөг байдаг.

Суурин утаснуудын картын нэгжийн лимитийг багасгаж төв болон салбар номын сангийн 7 утсыг тус бүр сард 6.000 төгрөгийн нэгжээр цэнэглэж байна.

Мөн төв номын сангийн интернэтийн үйлчилгээг “Ситинэт” ХХК-тай харилцан тохиролцсон хамтран ажиллах гэрээний дагуу үнэ төлбөргүй ашиглаж байна.

  1. 8. Монгол Улсын Сангийн Сайдын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны 4-1/2168 тоот албан бичгийн нэгдүгээр хавсралтыг хэрэгжүүлэх чиглэлээр номын сангийн захирлын ”Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай” 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/32 тоот тушаалыг мөрдөн ажиллаж байна. Үүнд:

–  Хөдөлмөрийн дотоод журам болон Хамтын гэрээнд заагдсан тэтгэмж, тусламж, мөнгөн урамшуулал олгохыг түр хугацаагаар түтгэлзүүлсэн.

– Тогтоол гарснаас хойш тэтгэвэрт гарсан болон бусад шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн 6 ажилтны оронд нөхөн томилгоо хийлгүйгээр ажилтны ажил үүргийн хуваарийг оновчтой тогтоож, ажлын ачааллыг нягтруулан ажиллаж байна.

– Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, шатлал ахиулахыг зогсоосон.

– Төв номын сангийн цахилгааны болон цэвэр бохир усны тоолуурыг тусгай дэвтэрт өдөр бүр тэмдэглэн тухай бүр хяналт тавин, хэрэглээг хязгаарлан ажиллаж байна.

– Бичиг хэргийн материал, цэвэрлэгээний материалуудын  өдөр тутмын албан хэрэглээнд хяналт тавин  тодорхой хэмнэлт гарган ажиллаж байна.

– Төсөвт байгууллагын өөрийн орлогыг нэмэгдүүлэх, орлогын төлөвлөгөөг биелүүлж ажиллахад анхаарч төв болон салбар номын сангуудын уншигчийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг сар бүр гарган захиргааны хуралд танилцуулж, уншигч хэрэглэгчдийг номын санд татан оролцуулах төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

2017 онд Улаанбаатар хотын төв номын сан нь Санхүү, аж ахуйн үйл ажиллагаандаа төсвийн болон холбогдох хууль тогтоомж, заавар журмыг мөрдөн ажиллаж төсвийг үр өгөөжтэй, хэмнэлттэй зарцуулах чиглэл барьж байна. Санхүүгийн зүгээс тавих хяналт, шаардлагыг өндөржүүлснээр төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах талаар захиргааны нийт гишүүд, улмаар нийт ажиллагсдын сэтгэл зүйг нэг зүгт хандуулж ажиллалаа.

  1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/252 дугаар “Нийслэлийн байгууллагуудын хэмжээнд дагаж мөрдөх албан хэрэг хөтлөлтийн ажлын нийтлэг журам” захирамж

Албан хэрэг хөтлөлтийн edoc.ub.gov.mn-д Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 17 албан тушаалтан нэвтрэх эрхтэй бөгөөд системээр ирсэн болон явсан албан бичгийн бүртгэл үйлдэн холбогдох албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллалаа.

            Уг журмын 2.9 дэх заалтын дагуу системд хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, ажлаас чөлөөлөгдсөн хэрэглэгчийн эрхийг шилжүүлэх, цуцлах үйлдлийг програмист холбогдох шийдвэрийг үндэслэн тухай бүр хийж гүйцэтгэж байна.

2.11 дэх заалтын дагуу номын сангийн албан хэрэг хөтлөлтийн системийн ашиглалт, хэрэглээ, шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тогтмол арга зүйн удирдлагаар хангахаас гадна Захирлын 2014 оны А/14 тоот тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн журам”-ыг мөрдлөг болгон ажиллаж байна.

Тайлант хугацаанд нийт 133 албан бичиг ирснээс хариутай 61 албан бичигт бүртгэл хяналтын карт хөтлөн хяналт тавьж ажилласнаас 60 бичгийг хугацаанд нь шийдвэрлүүлж, 1 бичиг хугацаа хэтрүүлж шийдвэрлэгдсэн байна. Хариу нэхээгүй 73 албан бичгийн шийдвэрлэлтэд нь хяналт тавьж ажиллалаа. Ирсэн хариутай бичгийн шийдвэрлэлтийн мэдээг байгууллагын “Албан хэрэг хөтлөлтийн журам”-д заасны дагуу сар бүр тасаг, салбар, ажилтан бүрээр гаргаж, захиралд танилцуулж байна

Жилийн эцсийн байдлаар системд нийт явуулсан 118 албан бичгийг бүртгэж шилжүүлсэн байна. Албан хэрэг хөтлөлтийн систем ашигладаг байгууллага руу албан бичгийг системээр илгээдэг ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд цаасан хувийг хүргүүлдэг.

Захирамжлалын баримт бичгийн боловсруулалтын хувьд захирлын 2014 оны А/14 тоот тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн журам”-ын хавсралт №1 “Санал авах хуудас”, хавсралт №2 “Танилцуулах хуудас”-ны дагуу захирлын тушаалын төсөлд холбогдох ажилтнаас санал авч, батлагдсан тушаалыг холбогдох ажилтанд Танилцуулах хуудсаар танилцуулж, мөрдөж ажиллах гэсэн шат дараалалтай явагддаг.

Албан бичгийн шийдвэрлэлтийн байдал, үр дүнгийн талаар удирдлагад нийт 12 удаа тайлагнаж, хэрэг бүрдүүлэн хадгалсан.

  1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/606 дугаар “Хүнд суртлыг халж, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

Номын сангаар үйлчлүүлэхээр ирж байгаа иргэд иргэний үнэмлэхээ эх хувиар нь авч ирж бүртгэл хийлгэдэг тул нотариатаар баталгаажуулах шаардлагагүй байдаг. Харин манай номын сан нь гэрээр ном авахад иргэний үнэмлэх барьцаалдаг байсныг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 15.24.2 дахь заалттай холбогдуулан зогсоож “Үйлчилгээний журам”-д өөрчлөлт оруулахаар удирдах ажилтнууд хэлэлцэж байгаа.

Харилцагч хуулийн этгээдтэй гэрээ байгуулахдаа улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргадаг тул мөн адил нотариатаар баталгаажуулах шаардлага байдаггүй.

  1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар

Сахилга хариуцлага, ёс зүйн чиглэлээр

  • “Номын санчдын ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн сайжруулах ажлыг тасаг, салбарын эрхлэгч нар хамтран боловсруулж, 2018 оноос мөрдөж ажиллахаар төлөвлөж байгаа.
  • Тус номын сангийн нийт ажилтнуудаас 2017 оны байдлаар ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан ажилтан байхгүй
  • Ажилтнуудын 2017 оны хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулж үнэлэх ажил 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор тасаг, салбарын эрхлэгч нарт үнэлж дүгнэж, дүнг удирдлагад танилцуулахыг үүрэг болгосон.
  • Хөдөлмөрийн сахилга хариуцлагыг бэхжүүлэх, цагийн бүртгэл, цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор номын сангийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/14 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын цаг ашиглалтын журам”-ын дагуу хяналт тавьж ажиллаж байгаа. Төв номын сангийн ажилтнууд цаг бүртгэлийн машинаар, салбар номын сангуудын эрхлэгч нар ажилтнуудынхаа ирцийг цаасаар бүртгэдэг ба ажиллагсдын цагийн бүртгэлийн тайланг сард 2 удаа гарган санхүү, аж ахуйн тасагт өгдөг.

Төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлээр

  • Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, санхүүгийн тайлан бэлтгэхдээ нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн ажиллаж байна. МУ-ын Сангийн сайдын тушаалаар баталсан төсөвт байгууллагад санхүүгийн бүртгэл хөтөлж, тайлан бэлтгэж гаргахтай холбоотой заавар журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аливаа ажил гүйлгээг хийхдээ холбогдох санхүүгийн анхан шатны баримтын бүрдлийг хангаж НББ-ыг хөтөлдөг.
  • Байгуулагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт түүнийг захиран зарцуулалтанд хяналт тавих үүрэг чиглэл бүхий “Өмч хамгаалах байнгын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, үйл ажиллагааг идэвхжүүлэн өмч хөрөнгийн дотоод дахь хөдөлгөөн, тухайн байгууллагаас өмч хөрөнгө гадагшаа гаргах тохиолдол бүрт ӨХБЗ-ийн зөвшөөрлөөр хөдөлгөөн хийгдэж байна.
  1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам” Захиргааны зөвлөлийн хурлаар тасаг салбарын эрхлэгч нарт танилцуулж, 2018 онд тайланг уг журамд заасан загварын дагуу тайланг авч байхаар шийдвэрлэсэн.

 

Гурав. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

 

3.1. Уншлага үйлчилгээ

Төв болон салбар номын сангийн хэмжээнд 2017 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг “хүснэгт 1”-ээр үзүүлбэл дараах байдалтай байна.

Хүснэгт 1

д/д Бүтээгдэхүүний нэр Төлөвлөгөө Биелэлт Хувь
1 Бүртгэлтэй уншигч 19300 15917 82,4%
2 Ирц 119700 138675 115%
3 Ном олголт 299250 285144 95,3%

2017 оны уншлага үйлчилгээний төлөвлөгөөт үзүүлэлтүүд 82-115% -ийн биелэлттэй байгаа бөгөөд тайлант хугацааны төлөвлөгөөт үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулбал:

 

Хүснэгт 2

Он 2016 2017
Үйлчилгээ

нэр

Төлөв-

лөгөө

Биелэлт Хувь Төлөв-

лөгөө

Биелэлт Хувь
1 Уншигч, хэрэглэгч 22500 13698 60,8% 19300 15917 82,4%
2 Ирц 171000 166713 97,4% 119700 138675 115%
3 Ном олголт 427500 378793 89% 299250 285144 95,3%

2016 онд тус номын сангаас “Нэг карт-Таван номын сан” буюу нэг картаар  таван номын сангаар үйлчлүүлэх уншигчаа дээдэлсэн шинэ санаачлагыг дэвшүүлж ажилласан нь уншигчийн төлөвлөгөөт үзүүлэлт/22500 уншигч төлөвлөснөөс 13698 уншигч/-ийг 40%-иар бууруулсан. Иймд 2017 онд уншигчийн төлөвлөгөөг 22500-гаас 19300 болгож багасгасан.

2017 онд уншигчийн төлөвлөгөө 82,4%-ийн биелэлттэй байгаа бөгөөд өнгөрсөн 2016 онтой харьцуулахад 2219-өөр буюу 11,4%-иар өссөн байна.

 

3.2. Гэрээр ном олгох үйлчилгээ

Тайлант хугацаанд уншигч хэрэглэгчдэд 285144 ном хэвлэл олгож үйлчилснээс 10,5% буюу 30091 ширхэг номыг гэрээр олгож үйлчилсэн байна.

 

3.3.Солилцоо, зөөврийн үйлчилгээ

Номын сангийн тухай хууль болон БСШУ-ы Сайдын 2010 оны 570 дугаар “Зөөврийн номын сан ажиллуулах аргачлал” тушаалын дагуу 11 удаа 1864 номоор зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэлээ.

 

 

 

 

 

 

 

 

  1. Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангаас Нарс зусланд зөөврийн номын сан ажиллуулсан юм. Зөөврийн номын сан ажиллуулах хугацаанд 12-16 насны Монгол, Хятад, Өвөр Монгол хүүхдүүд амарч байсан бөгөөд тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон хятад, крилл, монгол бичиг дээрх 80 гаруй номоор
  1. Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангаас Тэрэлжийн Нарлаг зусланд 6-18 насны хүүхдүүдэд 100 гаруй номоор
  2. БГД-ийн ЕБ-ийн 6-р сургуулийн 2б ангийн 37 сурагчид 62 номоор,
  3. ХУД-ийн ЕБ-ийн 10-р сургуульд 90 ширхэг номоор,
  4. ХУД-ийн ЕБ-ийн 26-р сургуульд 43 ширхэг номоор
  5. СУИС-ийн Оюутны байранд 31 ширхэг номоор,
  6. Оюутай хүүхэд хөгжлийн төвд 32
  7. ШШГЕГ-ын харъяа 407-р хорих ангид 50 ширхэг номоор
  8. Зэвсэгт хүчний 150, 311-р ангид 367
  9. Хилийн 0164-р ангид 37 ширхэг номоор,
  10. Багахангай дүүргийн соёлын төвд 69 ширхэг номоор тус тус үйлчилгээ үзүүллээ.

 

  • Интернет үйлчилгээ

Вэб хуудас: Нийслэлийн мэдээллийн технологийн газрын серверт байрласан Хотын төв номын сангийн вэб http://www.pl.ub.gov.mn -ийн агуулгыг шинэчлэн сайжруулахад анхаарч ажилласан. Google Analytics програмын тусламжтайгаар вэбийн хэрэглээний үзүүлэлтийг 2016 оны  11 дүгээр сарын 29-ээс 2017 оны 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацаанд тайлан гаргахад 41322 хэрэглэгч зочилж /visits/, 47435 хуудасны мэдээллийг үзжээ. Сайтын нийт хэрэглэгчдийн 76.3% нь шинээр орж, 23.7% нь хуучин хэрэглэгчид хэрэглэгчид зочилсон байна.

Номын сангийн вэб сайтад үзэсгэлэнгийн булангийн загварыг шинээр санал болгон хэрэгжүүлж холбогдох мэдээллийн агуулгыг шинэчилж байна. Мөн вэб сайтад 49 мэдээ, мэдээлэл оруулсан байна.

Олон нийтийн сүлжээ: Номын сангийн үйл ажиллагааг олон нийтийн сүлжээгээр сурталчлах, уншигчийн тоог нэмэгдүүлэх зорилгоор төв болон салбар номын сангууд фэйсбүүк хаягийг нээн үйл ажиллагаагаа сурталчилж байна.

Төв номын сангийн https://www.facebook.com/UBPubliclibrary1 хаяг -31801 дагагч

БЗД дэх салбар номын сангийн Баянзүрх номын сан хуудас-5025 найзтай

СХД дэх салбар номын сангийн Цамбагарав номын сан хуудас- 2380 найзтай

ХУДүүргийн салбар номын сангийн Facebook хуудас-1007 дагагчтай

Америк Соёл, мэдээллийн төвийн Facebook хуудас-14247 дагагчтай тус тус мэдээлэл түгээж байна.

Онлайн каталог, хэрэгчдийн хэрэглээний үзүүлэлт:  http://koha.pl.ub.gov.mn -ийг Google Analytics тусламжтайгаар каталогт мэдээлэл хайж байгаа үзүүлэлт 2016 оны оны 11 дүгээр сарын 29-өөс 2017 оны 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацаанд 115451 хэрэглэгч зочилж /visits/, 373816 хуудасны мэдээллийг үзжээ. Тайлангийн хугацаанд электрон каталог нийт хэрэглэгчдийн 75% нь шинээр орж байгаа хэрэглэгчид үлдсэн 25% нь хуучин хэрэглэгчид холбогдсон байна.

 

Интернэт сүлжээ: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргүүдэд тус бүрт уншигчдад зориулсан WiFi утасгүй интернэтийн үйлчилгээг үнэ төлбөргүй, харааны бэрхшээлтэй иргэд болон олон нийтэд зориулсан 33 ш компьютерийг өдөрт 1 цаг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжийг олгосон. Алслагдсан дүүргүүдтэй нэгдсэн Коха системд орсонтой холбогдуулан шинээр MIKROTIK CCR-1016 роутер тохируулан тавьсан.

Үндсэн сүлжээ: Үндсэн сүлжээний хэрэглээ тайлангийн хугацаанд Интернэтийн татаж /download/ байгаа хурд хамгийн ихдээ 97,38 Mbps, дунджаар 3,37 Mbps, түгээж/upload/ байгаа хурд хамгийн ихдээ 66,96 Mbps, дунджаар 395,65 Kbps хүрсэн байна.

Утасгүй Интернэтийн сүлжээ: Утасгүй Интернэтийн сүлжээний хэрэглээ тайлангийн хугацаанд Интернэтийн татаж/download/ байгаа хурд хамгийн ихдээ 45.40 Mbps, дунджаар 10.2 Mbps, түгээж/upload/ байгаа хурд хамгийн ихдээ 25.79 Mbps, дунджаар 128.37 Kbps хүрсэн байна.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, дүүргүүдийн салбар номын сан болон Америкийн соёл, мэдээллийн төвийн Wi-Fi утасгүй интернэтээр ойролцоогоор 33619 хэрэглэгч үйлчлүүлсэн байна.

 

3.5. Фондын бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын талаар

2017 оны байдлаар 492 нэрийн 2043 ширхэг 40,722,237 төгрөгөөр худалдааны шинэ ном, 577 нэрийн 1127 ширхэг 8,895,900 төгрөгийн бэлэг хандивын ном, 111 нэрийн 115 ширхэг 630,768 төгрөгийн төлбөрийн ном, 306 нэрийн 349 ширхэг 1,986,900 төгрөгийн ном солилцоогоор буюу нөхөн бүрдүүлэлтийн ном тус тус буюу нийт дүнгээр 1486 нэрийн 3634 ширхэг 52,235,205 төгрөг 40 мөнгөний ном бүрдүүлэн авсан байна.

Тайлант хугацаанд АСМТ-ийн 53 нэрийн 54 ширхэг гадаад ном,  Ярьдаг номын сангийн 11 нэрийн 122 ширхэг брайль ном, 30 нэрийн дэйзи ном, нийтдээ 3840 ширхэг номонд техник ажиллагаа хийж, 1580 нэрийн 3840 ширхэг номын мэдээллийг КОХА програмын электрон каталогт оруулан, 3840 ширхэг баркод, ярликыг тус тус хэвлэж наасан байна. Дээрх бүрдүүлж авсан бүх номыг Олон нийтэд үйлчлэх тасаг, АСМТ, Ярьдаг номын сан болон дүүргүүд дэх салбар номын сангууддаа хүлээлгэн өгч уншлаганд шилжүүллээ.

Тогтмол хэвлэлийн захиалгыг чанартай хийж, дугаар ирэлт, хадгалалт хамгаалалтанд хяналт тавьж, энэ жилд төвлөрсөн номын сангийн хэмжээнд 30 нэр төрлийн 4,304,200 төгрөгийн тогтмол болон цахим (4 нэрийн) хэвлэл захиалан уншигчдад үйлчилж байна.

КОХА програмын электрон каталогт орсон үндсэн фондын 3920 ширхэг номын мэдээллийг засварласан.

Тайлангийн хугацаанд КОХА програмын Ном бүрдүүлэлтийн модулыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж ажилласан. Энэ нь шинээр бүрдүүлж авсан номын ангилал (шифр), үнэ, ISBN-ний дугаар зэрэг мэдээллийг бүрдүүлэлтийн модулийн зохих талбаруудад оруулснаар номыг каталогжуулах явцад хийгдэх дээрх мэдээллийн талбарууд автоматаар бөглөгдөж ирэх юм. Ингэснээр ном каталогжуулах ажил зарим талаар хөнгөвчлөгдөж байна.

Номын тооллогоор дутагдаж, данснаас хасагдсан 476 ширхэг номын баркодыг каталогоос устгав. Каталогт давхардаж орсон 5 номыг устгаж, 19 баркодыг нэгтгэв.

Тайлант хугацаанд 678 нэрийн 1497 ширхэг номын татгалзал ирснээс 540 нэрийн 1090 ширхэг номын бүрдүүлэлт хийсэн байна.

 

3.5.1. Лавлагаа, номзүйн үйлчилгээ

Мэдээлэл, ном зүйн үйлчилгээний хүрээнд тайлангийн хугацаанд уншигч үйлчлүүлэгч, иргэдэд номын сангийн лавлагааны мессенжер, мэйл болон, бичгээр, утсаар, амаар нийт 15276 удаа лавлагаа өгсөн байна.

График

 

3.6. Ном хэвлэл сэлбэн засах

 

Урагдаж гэмтсэн нийт 3721ш номыг хэвлэлтийн анхны жинхэнэ хэлбэр байдлыг алдагдуулахгүйгээр сэлбэн зассан байна. Үүнд:

  • Сэлбэн засагч 360 ш ном
  • БЗД дэх салбар номын сан 131 ш ном
  • ЧД дэх салбар номын сан 1222 ш ном
  • СХД дэх салбар номын сан 283ш ном
  • ХУД дэх салбар номын сан 29ш ном
  • Төв номын сан 1696ш ном тус тус сэлбэн зассан байна.

Төв болон салбар номын сангуудын тогтмол хэвлэлүүдийг нийт 330 нэгж, байгууллагын тасаг, салбаруудын албаны бичиг баримтуудыг 39 нэгж  болгон тус тус хавтасласан байна.

 

3.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн үйлчилгээ

Ярьдаг номын сангийн уншлага, үйлчилгээ 

Харааны бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх Ярьдаг номын сан нь 2017 онд 1705 ирцэд 1986 ном олгож үйлчилсний 429 номыг танхимаар, 1493 номыг гэрээр, 64 номыг солилцоогоор тус тус олгож үйлчилсэн байна.

Англи хэлний ярианы клуб нийт 32 удаа хичээллэж, давхардсан тоогоор 196 уншигч хэрэглэгч хамрагдсан байна. Чиглүүлэгч багшаар Уртнасан, Австрали улсын иргэн Vergen, Америк улсын иргэн Colon нар ажиллаж байна.

 

“Номын далайд хамтдаа аялъя” уулзалт чөлөөт ярилцлагыг “George Orwell” зохиолчийн “Мянга есөн зуун  наян дөрөв”, Жон Толкейны бүтээл “Бөгжний эзэн”, Виктор Хюгогийн “Парисийн дарь эхийн сүм”, Цэндийн Дамдинсүрэнгийн “Бүрэн түүвэр” зэрэг номоор 8 удаа зохион явуулсан.

Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан тусгай уулзалтыг МХҮХ-ны ерөнхийлөгч Л.Гэрэлтэй “Боломж байна”, Япон улсын Цупука ИС-д технологийн мэргэжлээр суралцаж буй оюутан Дэлгэрбаяртай “Боломж” зэрэг сэдвээр 5 удаа зохион явууллаа.

Танин мэдэхүйн АХА тэмцээнийг 2 удаа доорхи сэвдээр зохион явуулсан.

  • Дэлхийн номын өдөрт зориулж зохиолч Н.Энхтайван “Ногоон дэлхий” цувралаар харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн бага ангийн сурагчдын дунд зохион явуулж, I байранд 3-р ангийн сурагч Сод-Эрдэнэ, II байранд 2-р ангийн сурагч Батцоож, III байранд 3-р ангийн сурагч Дөлгөөн
  • Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөрт зориулж уншигчдын дунд зохион явуулж, I байранд Ц.Отгонбаатар, II байранд “Билэг” ДС-ийн IY курсын оюутан Ариун-Эрдэнэ, III байранд Аврага дээд сургуулийн оюутан Ү.Хонгор нар тус тус шалгарлаа.

 

 

Харааны бэрхшээлтэй иргэдэд 181 удаа лавлагаа өгсөн. Үүнд: Амаар 135, утсаар 38, мессенжерээр 5, мэйлээр 3 удаа тус тус өгсөн байна.

Брайль бичгийг сурталчлах зорилгоор “Брайль бичиг”-ийн тухай богино хэмжээний видео танилцуулга хийсэн.

Хүртээмжтэй ном хэвлэж буй студи болон брайль хэвлэх төв, номын сангийн үйл ажиллагааг танилцуулсан богино хэмжээний видео танилцуулгыг бэлтгэн гаргалаа.

 

DAISY төвийн үйл ажиллагаа

            МХҮХ-ны студид 2011-2014 онд уншигдсан 30 нэрийн номын бичлэгийг шалгаж DAISY хүртээмжтэй хэлбэрт оруулан CD дээр буулгаж, нэгбүрчилсэн бүртгэлд авч, электрон каталогт орууллаа.

Орон нутгийн номын сангуудаас Дорнод, Хөвсгөл, Төв аймгийн номын сангуудад тус бүр 50  нэрийн цахим ном CD дээр буулгаж өгсөн.

     Хараагүй хүмүүсийн мэдээлэл харилцааны технологийн сургалт, (DAISY) цахим ном бүтээх сургалт, хэвлэмэл номыг сканнер ашиглаж цахим болгох 3 удаагийн сургалтанд 3 харааны бэрхшээлтэй, 6 сайн дурын залуусыг оролцуулж нийт 9 хүмүүсийг хамруулсан. Мөн компьютерийн анхан шатны бичих чадвар олгох сургалтыг 3 удаа зохион байгуулж, 3 насанд хүрсэн харааны бэрхшээлтэй хүмүүс болон 9-15 насны 7 харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулсан. Нийт 10 оролцогч хамрагдсан.

2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 50 удаа иргэдэд windows үйлдлийн систем суулгах, шинээр  Монгол хэлний ярьдаг програм суулгаж үйлчлэх, (DAISY) ном тоглуулагч болон брайль цаг, ярьдаг цаг зэргийг тохируулах ажиллуулах заавар зөвлөмж өгсөн.

Уншлага үйлчилгээнд ашиглагдаж байгаа компьютер, DAISY ном тоглуулагч брайль принтер болон бусад техник хэрэгслүүдийн нийт 40 удаагийн техник хангамж/ програм хангамжийн саатал доголдлыг тухайн цаг бүрт нь засварласан.

“Харааны бэрхшээлтэй иргэдийн брайль болон цахим номын сангийн үйлчилгээний албан ёсны facebook хуудсанд 40 удаагийн мэдээ мэдээлэл оруулсан.

Хүртээмжтэй Технологийн Төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар дамжуулагдаж байгаа шинээр гарсан video хэлбэрээр болон вэб сайтны мэдээ мэдээллийг 80 гаруй удаа оруулсан.

DAISY төвийн ажилтан М.Цэнгэл БСШУСЯ-наас зохион байгуулж байгаа брайль стандартыг боловсруулах ажлын хэсэг, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон тооны бус дэд зөвлөлд гишүүнээр орж ажиллаж байна. Энэ хүрээнд Хүртээмжтэй Технологийн төвд Web content-ийн хүртээмжтэй байдлын стандарт болон дүрс бичлэгийн хүртээмжтэй байдлын стандарт боловсруулах ажлын тухай уулзалт ярилцлагад стандартын санал зөвлөмж боловсруулж өгсөн.

 

3.8. Мэргэжил аргазүйн үйлчилгээ

Номын сангийн Мэргэжил аргазүйн зөвлөл дараах мэргэжил аргазүйн зөвлөгөө, сургалт, лекцийг зохион байгуулсан байна. Үүнд:

БСШУСЯ, БМДИ-тэй хамтран анхны жилдээ ажиллаж буй ЕБС-ийн номын санчдад зориулж “Каталогийн зохион байгуулалт” сэдвээр 50 гаруй номын санчид лекц уншив.

Хан-Уул дүүргийн ЕБ-ын 21 сургуулийн номын санчдад “Номын санчдад тавигдах шаардлага, номын сангуудын хамтран ажиллах боломж” сэдвээр лекц уншив.

СУИС, Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Төвтэй хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн болон ИДС-ийн 70 гаруй номын санчид “Номзүйн мэдээллийг цахимжуулахад тулгарч буй бэрхшээл, шийдэх арга зам” сэдвээр лекц уншлаа.

“Mongolian Library Update-2017” зөвлөгөөний үеэр “Номын сангийн салбарын нэр томъёо”-ны талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 100 гаруй номын санч, мэдээллийн ажилтан хамрагдлаа.

“American corner training-2017” сургалтанд “Видео контент хэрхэн хийх” тухай хичээл заалаа. Хичээлд хот хөдөөгийн 20 орчим номын санч, мэдээллийн ажилтан хамрагдлаа.

“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ы үеэр зохион байгуулагдсан “Номын сангийн удирдах ажилтны манлайллыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтын үеэр номын сангуудын эрхлэгч, захирлуудад сургалт явууллаа. Сургалтад 30 гаруй хүн хамрагдлаа.

Ховд аймгийн нийтийн төв номын сан болон Ховдын их сургуулийн номын санчидтай онлайнаар уулзалт хийж “Номын сангийн ажилтанд тавигдах шаардлага”-ын талаар мэдээлэл хийлээ.

Монголын Номын сангуудын Консорциумын хүсэлтээр ИДС-уудын номын санч, номзүйчдэд “Номзүйн ажилд програм хангамж ашиглах нь” сэдэвт сургалтын Удирдлагын академи дээр зохион байгууллаа. Сургалтанд 20 номын санч хамрагдлаа.

Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн номын санч нарт Zotero програмын сургалтыг хийлээ. 17 номын санч хамрагдлаа.

ОХУ-ын Буриад орны Зэд аймгийн номын сангийн төлөөлөл Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагаатай танилцаж хамтран цаашид ажиллахаар боллоо.

 

3.9. Соёл, олон нийтийн ажлын талаар

Төв болон салбар номын сангуудын хэмжээнд соёл, танин мэдэхүйн ажлуудаа Нийслэлийн Засаг даргын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн зорилтын дагуу төлөвлөн явуулахын зэрэгцээ өсвөр үе, залуучуудыг соён гэгээрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэрэгцээтэй мэдлэг мэдээллээр хангахад чиглүүлэн явууллаа. Салбар номын сангийн фондыг уншигчдын дунд сурталчлах, тэднийг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр тайлант хугацаанд  үзэсгэлэнг нийтдээ 357 удаа 4318 ширхэг ном, товхимол, бусад материалыг хамруулан гаргасны 167 нь шинэ номын  үзэсгэлэн, 190 нь байнгын болон сэдэвчилсэн үзэсгэлэн байна.

Тайлант хугацаанд уулзалт лекц 225, уралдаан тэмцээн 21, сургалт 104, тойм яриа, зөвлөмж яриа 23, чанга уншлага 71, хэлэлцүүлэг 3 удаа тус тус зохион байгуулсан ба эдгээр үйл ажиллагаанд нийтдээ 8861 уншигч оролцсон байна.  Эдгээрээс томоохон соёл олон нийтийн ажлаас дурдвал:

АНУ-ын ЭСЯ-тай хамтран дэлхий нийтэд түгэн дэлгэрч байгаа бизнесийн анхны гараа, шилдэг эко бизнесийг дэмжиж нийтэд дэлгэрүүлэх үйл ажиллагаа болох “Энтрепренершип Экспо 2017” үзэсгэлэн яармагийг, байгаль орчинд ээлтэй 10 шинэ компанийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор нийслэлийн иргэдэд зориулан зохион байгууллаа. Тус яармагт АНУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зимдал Галт, УИХ-ын гишүүн Н.Учрал нар уригдаж оролцсон. Нийтдээ 120 гаруй хүн яармагийн үйл ажиллагаа болон номын сангийн үйл ажиллагаатай танилцсан.

Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарын түргэн хурдацтай хөл нийлүүлэх, ЕБС-ын сургуулийн ахлах ангийн сурагчид тэр дундаа охидуудын сонирхол ирээдүйн мэргэжлийн чиг баримжааг олгох зорилго бүхий “Girls/StemEntrepreneurship 2017” вакуум  сургалтыг Америк боловсрол мэдээллийн төвтэй хамтран АНУ-ын ЭСЯ-ны 5000 ам.долларын санхүүжилтээр амжилттай зохион байгуулсан. Сургалтын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаж эхний шатанд 69 оролцогч эссэгээ ирүүлснээс 2-р шатанд 30 оролцогчийг ярилцлаганд урьж сүүлийн шатанд 24 оролцогч шалгаран сургалтандаа амжилттай хамрагдсан.

Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын 100 насны ойд зориулж “Гарын таван хуруу” жүжгийн зохиолоор уншигчдын дунд мэтгэлцээн зохион байгуулж явууллаа. Мэтгэлцээнд Ерөнхий боловсролын 81, 86 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид 8 баг болон өрсөлдөж 86 дугаар сургуулийн “Амттан” баг тэргүүн байр, 81 дүгээр сургуулийн “Малгайтай чоно” баг дэд байранд шалгарлаа. Мэтгэлцээнийг урилгаар их зохиолчийн охин, олон улсын сэтгүүлч Л.Насанбаяр, Хэл, уран зохиолын ахмад багш Даваа нар шүүж явуулсан юм.

“Зохиолч 3 үеийн уншигчдын уулзалт”-ыг төрийн соёрхолт, СГЗ, зохиолч Д.Төрбат, зохиолч Д.Чинзориг нартай 2017 оны 11 дүгээр сарын 08-ны хийж 8-73 насны 34 уншигч оролцлоо. Уулзалтын хүрээнд 3 үеийн уншигчийн төлөөлөл болох өндөр настан Д.Мижиддорж, СУИС-ийн оюутан Даваацэнд, сурагч Б.Анхгэрэл нар  ном унших өөрсдийн туршлагаас хуваалцав.

Чингэлтэй дүүрэг дэх салбар номын сангийн түүхт 70 жилийн ойг тохиолдуулан тус салбар номын санд ажиллаж байсан ахмадууд, үе үеийн захирлуудаас ярилцлага авч баримтат кино хийлээ. Уг кинонд Улаанбаатар хотын түүх судлаач Г.Очбаяр оролцсон болно. Мөн Нийслэлийн Архивын газар, Үндэсний архив зэрэг газруудаас материал оруулсан болно.

02 дугаар сарын 16-нд тохиодог Дэлхийн чанга уншлагын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн 31-р сургуулийн 8А, Б, Г бүлгийн 50 сурагчдыг урьж оролцуулан “Америкт Анхны Алимны үрийг хэн тарьсан бэ?” номыг АНУ-ын ЭСЯ-ны ОНХА-ны дарга Беатрис Кэмп, Англи хэлний багш Т.Алтанцэцэг нар англи хэлээр чангаар хамтдаа уншсан.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоог дэмжих, хамтарч ажиллах тал дээр анхаарч “Бид Чадна” ТББ, “Түгээмэл Хөгжил” нийгэмлэг, “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” зэрэг газруудтай хамтран олон ажлуудыг зохион байгуулсан. 2017 оны 08 сарын 07-нд японы сайн дурын ажилтнууд, “Түгээмэл Хөгжил” нийгэмлэг ТББ-тай хамтран тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгэмшүүлэх сургалтанд нийт 27 тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн хамрагдсан. Мөн тэргэнцэртэй иргэдийн “Бид Чадна” ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах сайн дурын ажилтнуудыг бэлтгэх цуврал сургалт явагдаж байна.

Европ, Төв Америкийн улсуудад өргөн дэлгэр тэмдэглэдэг “Сүнсний баяр” арга хэмжээг Фулбрайт хөтөлбөрийн англи хэлний туслах багш Эмма Ламбертонтой хамтран төлөвлөгөө гаргаж амжилттай зохион байгуулсан. Сүнсний баярыг юуны учир тэмдэглэн өнгөрүүлдэг, ямар хувцас гоёл өмсдөг, ямар хүнс хоол иддэг, ямар ёс заншил үйлддэг талаар танилцуулга хийж дараа нь 68 оролцогчид хамтдаа зоог бэлтгэж, тус баярын сэдэвтэй уламжлалт бүжгийг сурсан.

Тайлант хугацааны турш байгууллагын нийт ажиллагсдад 26 удаа сургалт зохион байгууллаа. Үүнд: “КОХА програмд ном каталогжуулах”, “Каталогжуулсан номонд засвар хийх”, “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Хамтдаа хөгжье” сэдвийн хүрээнд “Гадаад хэлийг хялбар сурах нь”, “Хамгийн чухал нь хандлага”, “Нийгмийн даатгалын тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай”, “Номын сангуудад нэвтэрч буй шинэ технологи” гэх мэт. Ажиллагсад руу чиглэсэн гадаад болон дотооддоо зохион явуулж буй сургалтуудад ажиллагсад 85-93 хувийн ирцтэй хамрагдсан байна.

Номын сангийн батлагдсан бүтэц орон тоонд заасан 28 албан тушаалаас 26 албан тушаал нь мэргэжил шаардсан ажлын байр байна. Дээрх 26 албан тушаал буюу 59 ажилтнаас тус байгууллагад 3-аас дээш жил ажилласан мэргэшсэн 42 ажилтан буюу 52,5 хувийг, Харин 3-аас доош жил ажилласан мэргэшсэн 7 ажилтан буюу 11,8 хувийг тус тус эзэлж байна. Тайлант хугацаанд номын санч, номын сан судлал мэргэжлээр 5 ажилтан бакалавр, магистр зэрэг эзэмшсэн нь боловсон хүчнээ мэргэшсэн, туршлагатай нөөцөөр бүрдүүллээ.

2017 оны жилийн эцсийн байдлаар номын сангаас 31 ажилтныг холбогдох шагналд тодорхойлсноос 19 ажилтан төрийн болон салбарын шагналаар шагнагдлаа.

Нийт ажиллагсдын 43,2% буюу 32 хүнд ур чадварын нэмэгдэл олгож, 13 ажилтны цалингийн шатлалыг ахиуллаа. Сар бүр хоол, унааны мөнгө 60.000 төгрөгийг нийт ажиллагсдад олгодог.

“Хамтын гэрээ”-д нийт ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт 2 жилд 1 удаа хамруулна гэж заалтын дагуу 2018 онд нийт ажиллагсдыг бүрэн хамруулахаар төлөвлөж байна.

      Өргөдөл, санал, гомдлын шийдвэрлэлт

Тайлант хугацаанд 27 өргөдөл ирснийг дэвтрээр болон www.ub.1234.mn цахим системд бүртгэн, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилласан.

Төрлийн хувьд өргөдлийн 88,8% нь номын сангийн ажиллагсад, 11,2% нь иргэнээс ирсэн хүсэлт байна. Ажиллагсдын өргөдлийн 6 буюу 12,5% нь тэтгэмж, урамшуулал хүссэн, 21 нь буюу 87,5% нь эргэн ажилд орох, чөлөөлөгдөх, цалинтай, цалингүй чөлөө хүссэн байна.

 

Дөрөв. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

4.1. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал:

Тус номын сангаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ, уншигчаар бүртгүүлэх, гэрээр ном авахад шаардлагатай баримт бичиг, ажлын цагийн хуваарь, үйлчилгээний журам, дотоод журам, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан зэрэг 49 холбогдох мэдээ, мэдээллийг www.pl.ub.gov.mn цахим хуудсаараа мэдээлсэн.

Мөн байгууллагын үйл ажиллагааг ил тод мэдээлэх зорилгоор Төв болон салбар номын сангуудад “Нээлттэй мэдээлэл” самбарыг ажиллуулж, төлөвлөгөө, тайлан, дүрэм, журам, шинэ номын мэдээ зэрэг нийт 237 мэдээ материал гаргаж сурталчилсан.

Байгууллагын хэмжээнд боловсон хүчний судалгаа хийж нөөц бүрдүүлсэн боловч Монгол улсын Сангийн Сайдын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны 4-1/2168 тоот албан бичгийн нэгдүгээр хавсралтын дагуу сул орон тоон дээр ажилтан авахгүйгээр, ажил үүргийн хуваарийг шинэчлэн тогтоох замаар зохион байгуулалт хийж ажиллаж байна.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Үйлчилгээний стандарт болон Улаанбаатар хотын нийтийн  номын сангийн номын санчдын ёс зүйн дүрмийг номын сангийн цахим хуудас болон нээлттэй мэдээллийн самбарт байршуулсан.

 

4.2. Хүний нөөцийн ил тод байдал:

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/07 тоот тушаалаар “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулан нийт ажилтнуудад танилцуулсан.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Үйлчилгээний стандарт болон Улаанбаатар хотын нийтийн  номын сангийн номын санчдын ёс зүйн дүрмийг номын сангийн цахим хуудас болон нээлттэй мэдээллийн самбарт байршуулсан.

2017 оны нэгдүгээр улиралд нийт ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, ажилтан бүрт танилцуулж баталгаажууллаа.

2017 оны 10 дугаар сард нийт ажиллагсдаас дэлгэрэнгүй судалгаа авч шинэчлэн боловсруулж хүний нөөцийн мэдээллийн баазаа бүрдүүллээ. Мөн ажилтан бүрийн хувийн хэргийн материалыг нэг бүрчлэн шалгаж, дутуу материалуудыг нь жагсаалт гарган, хавтас бүрт товъёог үйлдэн эрэлт хайлтыг сайжрууллаа.

 

Тав. БУСАД МЭДЭЭЛЭЛ

5.3. Мэдээллийн ил тод байдал:

Иргэдэд мэдээллийг ил тод, шуурхай хүргэх ажлын хүрээнд твиттерт 982 жиргээ илгээгдэж, 453 дагагчтай, байгууллагын фэйсбүүк хуудас-29774, үүнээс гадна АСМТ-12078, Хан-Уул дүүрэг дэх салбар-927, Баянзүрх номын сан-5025, Цамбагарав номын сан-2380 дэмжигчтэйгээр нийгмийн сүлжээгээр мэдээллийг түгээж байна.

www.pl.ub.gov.mn байгууллагын цахим хуудасны хэрэглээний үзүүлэлтийг тайлант хугацаагаар гаргахад 17343 хэрэглэгч зочилж /visits/ , 36821 хуудасны мэдээллийг үзжээ.

Мөн уншигчдын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг авч үйлчилгээндээ тусгах зорилгоор санал асуулга явуулахын зэрэгцээ танхим бүрт “Санал хүсэлтийн дэвтэр” ажиллуулж байна.

5.4. Төсөв, санхүүгийн ил тод байдал:

Мэдээллийн ил тод байдлыг хангах хууль болон холбогдох бусад журмын дагуу төсөв санхүүгийн ил тод хангах зорилгоор 2016 оны жилийн эцсийн тайлан, 2017 оны батлагдсан төсөв, төсвийн хуваарь, сар, улирлын мэдээ, тайланг номын сангийн дотоод сүлжээ болон байгууллагын вэб хуудсанд  тавьж нийт ажиллагсдад ил тод болгон ажилласан.

2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шилэн дансны тухай хууль, холбогдон гарсан журам, заавар, захирамжийн дагуу төсөв санхүүгийн бүхий л мэдээллийг сар бүрийн 5-ны дотор гүйлгээ хийсэн тухай бүртээ шилэн дансны нэгдсэн болон байгууллагын шилэн данс цэсэнд тогтмол байршуулж байна.

 

5.5. Тохижилт үйлчилгээ

 

Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан: Эрхлэгчийн өрөө, Коридор, Цайны өрөө, орос фондонд 500,000 төгрөгийн төсөвтэй засварын ажил хийж гүйцэтгэсэн байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан: 20м хашаа хайсыг шинэчлэн хийж, будаж, шат довжоог даралттай ус, хлорминий уусмалаар угааж ариутгасан. Мөн номын сангийн шат довжооны хонхойж цас борооны ус, бохир тогтдог хэсгийг цементэлж тэгшилсэн.

 

5.5. Ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар

2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан болон хамтын гэрээний дагуу олгогдох тэтгэмжийн мөнгийг цаг тухай бүрт нь олгосон. Үүнд:

Нийт ажиллагсдын дунд цасны баяр зохион байгуулж 760,000 төгрөг зарцуулав.

Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан байгууллагын 44 ажилтны 0-16 насны  72 хүүхдэд гарын бэлэг болон уралдаан тэмцээн зохион байгуулахад 970,000 төгрөг зарцуулсан.

Тэтгэвэрт гарсан үйлчилгээний нэг  ажилтанд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжинд 1627758 төгрөг, 50 нас хүрсэн нэг ажилтанд 100,000 төгрөг, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаа болон амьдралын хүнд нөхцөлд байгаа хоёр ажилтанд нэг сарын 979226 төгрөгийн буцалтгүй тусламжийг тус тус олгосон.

Цагаан сарын баярыг тохиолдуулан 70 нас хүрсэн дөрвөн ахмадад 280,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон.

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан номын сангаас тэтгэвэрт гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэн 1,820,000 төгрөг зарцуулсан.

Нийслэлийн соёлын байгууллагуудын дунд зохион байгуулагдсан спортын тэмцээн уралдаануудад баг тамирчдыг оролцуулахад дэмжлэг үзүүлж 760,000 төгрөг зарцуулсан.

Төв болон салбар номын сангуудын гэрээр ном олгох үйлчилгээний хураамжийн орлогоос сар бүр номын санчдад орлогын дүнгийн 30%-иар бодон 2,769,570 төгрөгийн урамшуулал олгосон байна.

Гэр хороололд амьдардаг 10 хүнд түлээ нүүрсний мөнгөнд нийт 2,000,000 төгрөгийг олгосон.

Гэр бүлд нь гачигдал тохиолдсон 4 ажилтанд 1,880,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.

Соёл урлагийн ажилтны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд 1,200,000 төгрөг зарцуулсан.

Төв болон салбар номын сангуудын дунд жил бүр зохион байгуулдаг спортын уралдаан тэмцээний зардалд 1,050,000 төгрөгийг зарцууллаа.

2017 онд ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж нийтдээ 17,606,554 төгрөгийг зарцуулсан байна.

 

  • Ажилтан, албан хаагчдын мэргэжил дээшлүүлэлт, ажлын байрны сургалтын талаар

“Хүний нөөцийн хөгжил” дэд хөтөлбөр боловсруулан ажилласан ба 2017 онд ажилтан бүрийн мэдлэг чадварыг дээшлүүлэх үүднээс Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт, КОХА програмын шинэчлэлттэй холбоотойгоор номын санчдад ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж байна. Үүнд:

  • КОХА програмд ном каталогжуулах сургалтыг нийт номын санчдын дунд 6 удаа зохион явуулсан. Үүнд:
    • Ном каталогжуулах сургалт 3 (Багануурын номын сангийн номын санчид ганцаарчилсан сургалт 1 удаа)
    • Каталогжуулсан номонд засвар хийх сургалт 3 удаа тус тус хийсэн.
  • Тус номын сангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулан Сүхбаатар дүүргийн онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлуулан, энэ хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нийт ажилтнуудад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг Сүхбаатар дүүргийн онцгой байдлын албаны Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ганчимэгийг урьж зохион байгууллаа.
  • СУИС-ийн Соёлын сургуулийн оюутнуудыг дадлага хийх нөхцөл боломжоор хангаж, номын сангийн ажилтнуудыг давтан сургах, мэргэжлийн бус ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтанд хамруулах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Мөн Монголын Номын Сангуудын Консорциумд гишүүн байгууллагаар элсэж сар бүр зохион байгуулдаг номын санчдыг чадваржуулах сургалтанд хоёр ажилтан хамруулж байхаар боллоо. Номын сангийн Мэргэжил арга зүйн зөвлөл нь номын сангийн ажилтнуудад тухай бүрт нь шаардлагатай сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 570 тоот тушаалын 14, 15 дугаар хавсралт болон тус номын сангийн Захирлын 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/6 тушаалаар батлагдсан “Фондод тооллого хийх журам”-ыг холбогдох ажилтнуудад давтан танилцуулах сургалт зохион байгуулсан.
  • 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хамтдаа хөгжье” сэдэвт сургалтын хүрээнд:
    • Гадаад хэлийг хялбар сурах нь – Орчуулагч Д.Болдбаатар
    • Хамгийн чухал нь хандлага – АШУИС-ийн докторант Б.Мягмардагва
    • Нийгмийн даатгалын тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай – Нийгмийн даатгалын ерөнхийг газрын сургалт хариуцсан мэргэжилтэн н.Нарантуяа
    • Номын сангуудад нэвтэрч буй шинэ технологи – СУИС-ийн багш Т.Хайдав гуай нарыг урьж сургалтыг зохион байгууллаа.
  • БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран 2017 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо төрийн ордонд зохион байгуулагдсан “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-д Захирал А.Эрдэнэбат, Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн М.Отгонбаяр, ОНҮТ-ийн эрхлэгч В.Түвшинтогтох нар төлөөлөгчөөр оролцлоо.
  • Маркетинг инновацийн тасгаас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монголын Үндэсний номын сан, Хотын нийтийн төв номын сан, номын санчдын Таван Ухаан

Холбоо хамтран “Kоха програм ашигладаг байгууллагуудын IT инженерүүдийн уулзалт”-ыг зохион байгууллаа. Уулзалтанд 8 байгууллагын 20 гаруй мэргэжилтэн /IT, номын санч, номзүйч гм/ оролцож, арга туршлага, санал бодлоо солилцож цаашид хамтран ажиллахаар боллоо.

 

5.8. Шинэ санаачлага, үр дүн

 

  1. Android утсанд сууриласан UB Public Library аппликейшныг Каталог, Үйлчилгээ, Шинэ ном, Үзэсгэлэн, Уншигч бүртгэл, Танилцуулга гэсэн зургаан хэсэгтэйгээр бүтээж Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулсан. Энэхүү програмыг Play store-д суулгаж хэрэглэгчдэд нээлттэйгээр ашиглуулах боломжтой бөгөөд жил бүр тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлагатай. Энэхүү санхүүгийн асуудал шийдвэрлэгдвэл үйлчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

 

 

 

  1. Хүртээмжтэй ном хэвлэж буй студи болон брайль хэвлэх төв, номын сангийн үйл ажиллагааг танилцуулсан богино хэмжээний /90 минут/ видео танилцуулгыг бэлтгэж, Төв номын сангийн үүдний танхимын дэлгэцээр уншигч нарт танилцуулахаар байрлуулсан. Мөн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Болор цомын эзэн, МҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Эзэнмөнх, УБХТНС-ийн МИТ-ийн эрхлэгч, яруу найрагч М.Отгонбаяр, ОНҮТ-ийн эрхлэгч В.Түвшинтогтох нараар номын сангаар үйлчлүүлэх уриалга бүхий шторк бэлтгэн сошиал сувгууд /youtube, facebook/, номын сангийн үүдний танхимын дэлгэц болон Номын ертөнц нэвтрүүлгээр олон нийтэд цацаж сурталчиллаа.

 

  1. Харааны бэрхшээлтэй иргэдийг номын санд ирэхдээ төөрч будилахаас сэргийлэх зорилгоор тус танхимын гаднах хаяг болон номын сан заасан 2 чиглүүлэгч хаяг хийлгэж, Мөнгөн завъяагийн автобусны буудал болон номын сангийн ойролцоох явган хүний гарцан дээр байршуулсан. Ингэснээр Харааны бэрхшээлтэй уншигч төөрч хүнээс тусламж авах үед энэхүү хаяг чиглүүлэгч болох ач холбогдолтой юм.

 

 

  1. АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба, Номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд 40мянган ам.долларын төсөвтэй “Америкийн боловсролын зөвлөгөө мэдээллийн төв” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төвийн үйл ажиллагаа явагдаж эхэлснээс хойш Америкт суралцах 5 алхам лекц, EducationUSA цуврал лекц, Орон нутаг дахь танилцуулах лекц, “Олон Улсын Боловсролын 7 Хоног” арга хэмжээ, Америкийн хуулийн сургуулийн үзэсгэлэн-2017, Education USA вэб семинар зэрэг олон нийтэд нээлттэй үйл ажиллагааг Улаанбаатар, Ховд, Увс, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод аймгуудын ерөнхий боловсрол, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургуулиудын оюутан сурагчдад болон орон нутаг дахь төв номын сангийн нийт 11374 уншигчдад  үнэ төлбөргүй зохион байгуулсан байна.

 

  1. Дэлхий нийтэд түгэн дэлгэрч байгаа шинэ технологи болох 3D принтерийг номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлэх Maker space буюу Бүтээгчдийн орон зай үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү үйлчилгээний танхимыг АНУ-ын ЭСЯ-наас 60 сая төгрөгийн санхүүжилтээр засварын ажил хийж, 3D принтер 17 сая төгрөгөөр худалдан авч суурилуулсан. Цаашид 100 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн ажил хийгдэж байна. Уг үйлчилгээг нэвтрүүлэх туршилтын ажил амжилттай явагдсан.

 

Хэрэглэгчдийн үнэлгээ

Байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэсэн байдал:

Үйлчилгээний байгууллагын бодлого төлөвлөлтийн үндэс нь байнгын үйлчлүүлэгчдийн тоог бууруулахгүй байх, байнгын хэрэглэгчдийн сонирхол мэдээллийн хэрэгцээг тогтмол судлан үйлчилгээгээ  зохион байгуулах нь бидний гол зорилт байдаг. Энэ хугацаанд 11 санал асуулгыг

383 уншигчийн дунд явуулсан бөгөөд Санал асуулгын мөрөөр 9 ажил хийж хэрэгжүүлж, 4 ажил хийхээр төлөвлөж байна.

Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан: Сэтгэл ханамжийн судалгаа 2 удаа авч, санал хүсэлтийн дэвтрийг тогтмол ажиллуулж уншигчдын санал хүсэлтийг нэгтгэж дүгнэн, санал асуулгын мөрөөр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: орчин нөхцөл муу, байр талбай жижиг гэсэн уншигчийн саналын дагуу БЗД-ийн нэгдүгээр хорооноос Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон М.Тулгатад албан бичгээр хүсэлт хүргүүлсэн нь дэмжигдэж 2018 оны нийслэлийн хөрөнгө оруулалтаар номын сангийн байрыг өргөтгөх засвар, тохижилтын ажил хийгдэхээр шийдэгдээд байна.

 

Төв номын сангийн Олон нийтэд үйлчлэх тасаг: “Фондын хангамж”, “Номын санчдын харилцаа, номын хүртээмж, орчин нөхцөл” сэдэвт 2 санал асуулга авсан байна.

– АСМТ-өөс тус төвийн фондын хангамжийн талаар 100 уншигчаас судалгаа авч 30 нэрийн 3000 ам.долларын номын бүрдүүлэлт хийгээд байна.

– Уншлагын А танхимаас Номын санчдын харилцаа, номын хүртээмж, орчин нөхцлийн талаар 100 уншигчаас санал авлаа. Номын санчдын харилцаа, хандлагын талаарх асуултанд дийлэнх буюу 68 хувь нь номын санчдын харилцааг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч байна. Энэ судалгаанд үндэслэж Хамгийн чухал нь харилцаа, хандлага сэдэвт сургалтыг зохиолоо. Номын фондын хүрэлцээ хангамжийн талаарх асуулгад 70 хувь нь тааруу гэсэн хариулт өгсөн бөгөөд татгалзлын дэвтэрт уншигчдын санал болгосон номуудыг бичүүлж төслийн хүрээнд номын сандаа бүрдүүлэн авч ажиллалаа. Орчны нөхцлийн талаарх асуулгад оролцогчид ПОС машин дуу чимээ ихтэй гэсэн байна. Уг машиныг Төслийн хүрээнд ирсэн машинаар сольж дуу чимээг багасгалаа. Мөн гэрлийн дуу их, зуны улиралд цонхноос их халдаг, шалны разетка ажилладаггүй гэсэн гомдол, саналууд иржээ. Эдгээрийг санхүү аж ахуйд танилцуулж шийдүүлэхээр ажиллаж байна.

Уншлагын “Б” танхимын номын санчид номын сангийн үйлчилгээ болон орчин нөхцлийн талаарх 5 асуулга бүхий санал агуулгыг танхимын 100 гаруй уншигчдаас авсан. Санал хүсэлтэд сүүлийн үед хэвлэгдэж байгаа шинэ ном дутагдалтай, уншлагын танхимын орчин нөхцөл, гэрэлтүүлэг муу, заалны цэвэрлэгээг уншигчдын дундуур хийж байна, ажилчид заалны дундуур их явах нь ном уншихад саад болж байна гэх зэрэг саналууд ирсэн байна. Санал асуулгын дагуу ирсэн хүсэлтийг нэгтгэн байгууллагын хуралд танилцуулан шийдвэрлүүлэхээр нэгтгэсэн.

 

Чингэлтэй дүүрэг дэх салбар номын сан:

2017 оны 3-р сарын 14-30-ны хооронд  “Бид уншиж байна” сэдэвт  санал асуулга явуулж нийтдээ 42 уншигч хамрагдсан байна.  Судалгааны зорилго нь номын сангийн үйлчилгээний үр дүн, өгөөжийг тодорхойлон гаргахад чиглэсэн байна. Нийт оролцогчдын үйлчилгээн дэх сэтгэл ханамж, өөрчлөх шаардлагатай ажил үйлчилгээ байгаа эсэхийг танин мэдэхэд энэхүү санал асуулгын ач холбогдол оршиж  байна.

Дүгнэлт: Таалагддаг үйлчилгээ:  Ажиллах цагийн хуваарь, үйлчилгээний түргэн шуурхай байдал, гэрээр ном авах-нийт оролцогчдын 87,2%

Өөрчлөх шаардлагатай үйлчилгээ: фонд бүрдүүлэлт, шинэ номын хангамж болон цай кофе-ны үйлчилгээтэй байх г.м- 91%

  • Уншлагын танхим бүрд санал хүсэлтийн дэвтэр ажилладаг ба тайлант хугацаанд нийтдээ 2 уншлагын танхимын дэвтэрт 83 уншигч санал бодлоо /Номын сангийн  фонд бүрдүүлэлтийг сайжруулах мөн хэрэглэгчдэд зориулсан компьютер, ус буцалгагчтай байх гэсэн саналууд нийт  хүсэлтийн 60 гаруй хувийг эзэлж байна.
  • 2017 оны 06 дугаар сарын 05-08-ны хооронд “Уншлага-таны өдөр тутмын амьдралд” сэдэвт  санал асуулга явуулж нийтдээ 39 уншигч хамрагдсан байна. Судалгааны зорилго нь номын сангийн уншигчдын ном унших хандлагыг тодорхойлоход чиглэгдсэн.

Дүгнэлт: Санал асуулгын  дүнгээс авч үзэхэд оролцогчдын 60 орчим хувь нь хүүхэд залуучууд ба  интернэт, нийгмийн сүлжээ ашиглаж мэдээлэл авахыг илүүд үздэг бөгөөд ихэвчлэн адал явдалтай ном хэвлэл унших сонирхолтой байна .

Санал асуулгын мөрөөр цаашид зохиох арга хэмжээ:

  • Номын санд  дэлхийн болон үндэсний сонгодог зохиолуудын үзэсгэлэн гаргах;
  • Сонгодог ном унших сэдэл төрүүлэх олон арга хэмжээ зохион байгуулах;

 

Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан:

5.2. Санал асуулгыг “Номын сангийн орчин нөхцөл”, “Гэрээр ном олгох үйлчилгээ” сэдвээр авлаа. Санал асуулгад 16-70 насны 50 уншигч хамрагдсанаас өндөр настан 3, албан хаагч 5, хувиараа хөдөлмөр эрхлэгч 1, сурагч 25, оюутан 16 оролцсон байна.

Номын сангийн гадна, дотно орчинд засвар тохижилт хийх шаардлагатай юу? гэсэн асуулгад 72% нь шаардлагатай /42% нь нэн шаардлагатай, 30% нь шаардлагатай/ гэж үзсэн байна. Иймд номын сангийн гадна, дотно орчин үйл ажиллагаанд чухал нөлөөтэй гэж үзэж, хашаа хайсыг шинэчлэх, орчныг цэвэрлэх, хаягтай болох, уншлагын заал, фонд, вестибюльд засвар тохижилтын ажил хийх шаардлагатай гэж дүгнэж байна.

5.3. “Гэрээр ном олгох үйлчилгээ” санал асуулгад оролцогчдын 20% нь 5-аас дээш жил, 56% нь 1-3 жил, 22% нь эхний жилдээ үйлчлүүлж байгаа уншигчид байна.

Санал асуулгад оролцогчдын 80% нь гэрээр ном олгох үйлчилгээг мэддэг ч 76% нь гэрийн даалгавар, бие даалт хийхээр хувийн номтой ирдэг, танхимаар 72% нь хааяа ном авдаг, 16% нь хувийн номоо ашигладаг гэж хариулснаас үзэхэд номын сангийн ном материалаас илүү номын сангийн танхим, багаар ажиллах өрөө зэргийг ашигладаг байна. Иймд номын фондын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, фондын ном хэвлэлийг сурталчлах ажлыг хийх, гэрээр ном олгох үйлчилгээний давуу талыг сурталчлах хэрэгтэй гэж дүгнэж байна.

Санал асуулгын мөрөөр дараах ажлыг хийж гүйцэтгэсэн буюу хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  1. “Номын сангийн орчин нөхцөл” санал асуулгын мөрөөр 20м хашаа хайсыг шинэчлэн хийж, будаж, шат довжоог даралттай ус, хлорминий уусмалаар угааж ариутгасан. Мөн ХУТ-ын барилгад хаагдсан 3 цонхыг өөрсдийн нөөц бололцоогоор хөшигтэй болгож, үлгэрийн баатруудын зураг зурж чимэглэсэн. Номын сангийнхаа төв зам руу харсан талд 456*82см хулдаасан хаягтай болсон.
  2. “Гэрээр ном олгох үйлчилгээ” санал асуулгын мөрөөр фондын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, фондын ном хэвлэлийг сурталчлах ажлыг хийх, гэрээр ном олгох үйлчилгээний давуу талыг сурталчлах ажил хийхээр төлөвлөж байна.

Сүүлийн хагас жилд “Номын сангийн мэдээлэл лавлагаа” 8 асуулт бүхий санал асуулгыг Нийтийн уншлагын танхимын 16-73 настай 53 уншигчийн дунд явууллаа.

Санал асуулгад оролцогчдын 98% нь номын санчаас мэдээлэл авдаг, номын санд ном байгаа эсэхийг 92% нь номын санчаас асуудаг, цаасан каталог хэрэгцээ шаардлага хангадаггүй гэж 60% нь үзсэн, номын сан электрон каталогтой гэдгийг 66% нь мэддэггүй гэсэн хариултуудад дүгнэлт хийж үзэхэд салбар номын санд хайлтын компьютертэй болох, электрон каталогийг уншигчдын дунд сурталчлах, ингэснээр номын санчийн лавлагаанд хариулт өгөх ажлын ачаалал багасна гэж үзэж байна.

 

 

 

 

Санал асуулгын мөрөөр дараах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Үүнд:

  1. Электрон каталогийн хайлтын компьютертэй болох, электрон каталогийг уншигчдын дунд сурталчлах

 

 

 

 

ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦСАН:

ЗАХИРАЛ                                                                  А.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

ТАЙЛАН НЭГТГЭСЭН:

АРХИВ, БИЧИГ

ХЭРГИЙН АЖИЛТАН                                              М.ЭНХ-УЯНГА