Санал асуулга

Таны асуулт is saved and will appear when it is answered.

Асуулт, хариултууд

  • Зочин Улаанбаатар хотын нийтийн төв номын сан:
    Сайн байна уу?, Энэ номын сангаар тасралтгүй үйлчлүүлээд 4 сар орчим болж байна, тийм болохоор тодорхой хэмжээний санал, хүсэлтээ хэлэх гэсэн юм. - Өвлийн цагийн хуваарь бол үнэхээр зорьж ирье гэсэн хүмүүст тохиромжтой цагийн хуваарь, гэхдээ зуны цагийн хуваарь бол арай л дэндүү амралтын байдалтай хуваарь. Зуны цагийн хуваарьт шилжээл ажилчид нь амралтын байдалтай болдог, 18 цагаас хаах ёстой байтал 17:30 гээл жижүүр, өлгүүрийн хүмүүс хөөж эхэлдэг, энэ асуудлыг ЯАРАЛТАЙ шийдэх хэрэгтэй, хичнээн тэр үед нь хэлээд хэлээд ямар ч нэмэргүй байдаг. Бүх хүмүүс надтай адилхан бодолтой байдаг юм шүү. - Ажилчидийн ажилдаа хандах хандлага нь дэндүү бүдээлэг юм шиг, хоорондоо их юм ярьна, инээлдэнэ, гарч ирч утсаар чанга2 ярьна, амралтын өдөр ажилладаг бол хүүхдүүдээ авчирна. Яг л нэг ямар ч ажилтай идэвхигүй, цагийг өнгөрөөх гэсэн байдлаар ирж ажилладаг юм шиг санагддаг, American Corner бол хамаагүй гайгүй байдаг. Коридорт хэрвээ хүмүүс суух орчин бүрдүүлж байгаа л бол тэр орчинг нь бүрдүүлсэн шиг бүрдүүлэх хэрэгтэй, 30 минут болгон нэг ажилчин нь гарч ирч утсаар ярилдаж чанга чанга инээнэ, эсвэл бие биентэйгээ ямар нэгэн юм ярилцана. - Гуанзны үнэр хэтэрхий их үнэртдэг, өглөө орж ирж суухаар битүү юм хайрч, шарж байгаа үнэр үнэртдэг, номын сан биш хоолны газар орж ирсэн юм шиг л үнэртэнэ. - Хамгаалалтын систем гэхээсээ илүү, компьютеруудынхаа чадвар чадамж, утасгүй интернэт л гээд байгаа яг үнэндээ орж байгаа бүх хүмүүс ганц мэдээ уншчих гэхэд хурд нь хүрдэггүйг бүгд хэлнэ, бүгд л өөрийнхөө нэгж юмуу интернэтээр ордог, дээрээс нь зуны цагийн хуваариар амралтын өдрөөр ажилладаг бол их л олон хүмүүст хэрэгтэй. Энэ том "Urban" хотод зун болохоор амралтын өдөр ажилладаг номын сан хаана ч байдаггүй, хотын төв номын сан бол энэ асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байх. - Өлгүүрийн өрөөнд маш олон хүмүүс хийх юмгүй сууж л харагддаг ямар ажил хийдгийг нь ч мэдэхгүй ч яалтчгүй хэрэггүй, үр ашиггүй ажлын байраа багасгаж зөв зүйтэй зүйлд хөрөнгө оруулах нь зөв гэж бодож байна. Энэ асуудлуудыг холбогдох хүн нь уншаасай гэж их хүсэж байна, номын сангийн өдөр тутмын ажилчидад энийг хэлсэн ч цаашаа холбогдох хүнд нь хүргэх магадлал маш бага тийм учраас энэ санал хүсэлтийг номын сангийн ажилчдын зүгээс бус номын сангаар үйлчлүүлэгчийн зүгээс уншаасай гэж хүсэж байна.
    • nyamjaw tvmentogotkh replied:
      Сайн бна уу? таны саналыг хүлээн авлаа холбогдох хүмүүст уламжлъя
  • Зочин Улаанбаатар хотын нийтийн төв номын сан:
    Өглөө хэдээс онгойдог вэ??
  • Зочин Улаанбаатар хотын нийтийн төв номын сан:
    Сайн байна уу? Оюутаны үнэмлэх хүчингүй, Ажил эрхэлдэггүй ба Иргэний үнэмлэх л байна. Бүртгүүлэхийн тулд заавал аль нэг үнэмлэх юмуу тодорхойлолт хэрэгтэй байдаг юм уу? Оршин суугаа, бүртгэлтэй төрсөн газар УБ.
    • nyamjaw tvmentogotkh replied:
      Сайн байна уу та иргэний үнэмлэх, оршин суугаа газрын тодорхойлолт, 5000 төгрөгтэй ирээд бүргүүлээд шууд үйлчлүүлэх боломжтой
  • Зочин Улаанбаатар хотын нийтийн төв номын сан:
    huuhduudee awchiraad oriluulaad baihiin
    • nyamjaw tvmentogotkh replied:
      Таны хүсэлтийг хүлээн авлаа. танд баярлалаа
  • Зочин Улаанбаатар хотын нийтийн төв номын сан:
    Hi ajilchidiinhaa hariltsaand anhaarah heregtei baih
  • Зочин Улаанбаатар хотын нийтийн төв номын сан:
    Сайн байна уу? Хавдрын Үндэсний Зөвлөл ТББ-аас холбогдож байна. Танай номын санд зууны мэдээ, өдрийн сонин, өнөөдөр гэсэн 3 өдөр тутмын сонингуудаас өөр өдөр тутмын сонин хэвлэлүүд байдаг уу? 2018 оны бүх дугаарын нэгтгэлүүд байдаг уу?
  • Зочин Улаанбаатар хотын нийтийн төв номын сан:
    tuv nomiin san chini ajillaj bgaa yu?
  • Зочин Улаанбаатар хотын нийтийн төв номын сан:
    3р сараас хойш асуултанд хариулаагүй юмуу??? 7хоногт 1 удаа ороод шалгачихаад байж болдоггүй юмуу???
    • nyamjaw tvmentogotkh replied:
      Сайн байна уу? Байгууллагын сайтад шинэчлэл хийгдэн хандах боломжгүй байсан тул таниас хүлцэл өчье.
  • Зочин Улаанбаатар хотын нийтийн төв номын сан:
    Каталогоос ном хайхаар 1, 2, 3,4р салбар гэчихсэн, салбаруудын мэдээллийг харахаар аль нь аль вэ гэдэг нь огт мэдэгдэхгүй юм. СХД-н салбар хэддүгээр салбар гэж явдаг юм бэ?
    • nyamjaw tvmentogotkh replied:
      Сайн байна уу? Чингэлтэй дүүрэг дэх салбар номын сан 1-р салбар, Хан уул дүүрэг дэх салбар номын сан 2-р салбар,Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан 3-р салбар, Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан 4-р салбар.
  • Зочин Улаанбаатар хотын нийтийн төв номын сан:
    tuv salbart neelgesen neg kartaaraa buh salbart n uilchluulj boloh uu
    • nyamjaw tvmentogotkh replied:
      Номын сангийн картаар аль ч салбар номын сангуудаар үйлчлүүлэх боломжтой. Танд баярлалаа.
label1
label2
label3
Summary