Тоног төхөөрөмжийн шинэчлэл, номын баяжуулалт хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр:  4.3.2: “Улаанбаатар  хотын  нийтийн  төв номын сангийн үйлчилгээг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн цахим хэлбэрт шилжүүлж, алслагдсан дүүргийн Соёлын ордны  номын  хүртээмжийг  хоёр  дахин нэмэгдүүлнэ” ажлын хүрээнд : Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон салбар номын сангуудад фондын баяжилтыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 92,234,882 төгрөгийн 3470 ширхэг шинэ номыг хүлээн авч, хотын төв болон салбар номын сангуудад фондын баяжилт мөн Хотын нийтийн төв номын сан, салбар номын сангуудад уншигч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц хурдны үзүүлэлт бүхий компьютер түүний дагалдах тоног төхөөрөмжийн шинэчлэлийг Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, салбар номын сангуудын тоног төхөөрөмж” нийлүүлэх Нийслэлийн хөрөнгө оруулалтаар авах 93,540,000 төгрөгийн тендер зарлагдан Ооллинк ХХК шалгаран 13 төрлийн тоног (суурин компьютер 20, сервер компьютер 1, сүлжээний свитч 1, интернэтийн хамгаалах болон хадгалах төхөөрөмж, LED дэлгэц тус бүр 1, нэг ширхэг )төхөөрөмжийг гэрээнд заасны дагуу хүлээж авлаа.