“Тэнгэрийн дусал шиг цэнхэр тагтаа” номын нээлт болно.

31960367_10160402106120201_6954624862040096768_n

Яруу найрагч Дагийраазайн Нямдоржийн шилмэл шүлгийн түүвэр “Тэнгэрийн дусал шиг цэнхэр тагтаа” нэртэйгээр хэвлэгдлээ. Тус түүвэрт түүний хэвлүүлсэн “Наран гараг” (2006), “Эр тагтааны гуниг” (2008), “Өвсний нүд” (2011), “Хусны навч” (2012), “Хараацай” (2015) шүлгийн түүврүүдээс болон хэвлүүлж байгаагүй шүлгүүдээс нь сонгон эмхэтгэжээ. Шүлгийн сонголтыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана хийсэн бол Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам багштан ариутган шүүсэн байна. 2018.05.09-нд 18:00цагт Улаанбаатар хотын нийтийн төв номын санд нээлтийн үйл ажиллагаа болно. Та бүхнийг хүндэтгэн урьж байна!

31664492_1604272559685681_8076393736193441792_n