“Тэнгэрийн хүлэг тахь” баримтат эссэ романы нээлт боллоо.

Зэрлэг адуу гэхээр Америкийн Mustang, Австралийн Brumby зэргийг л төсөөлдөг цаг байв. Гэтэл тэд гэршиж, эдэлгээнд орж байсан түүхтэй. Тэгвэл зэрлэг адууны огт гэршиж байгаагүй нэгэн төрлийг Монголын говьд буйг аялагч, судлаач Н. М. Пржевальский дэлхий дахинаа зарласан юм. Ингэснээр “Тэнгэрийн хүлэг тахь”-ийн тухай хүмүүс мэдэх болжээ. Гэвч харамсалтай нь тахийг судлах нэрээр үргээх, агнах явдал даамжирсаар 1960-аад он гэхэд устаж үгүй болсон юм.

1990-ээд оны эхээр Монголын говиос Европод зөөж аваачсан тахийн үр удмыг унаган говьд нь нутагшуулах ажлыг сайн санаат хүмүүсийн санаачлагаар хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү ажлыг эхэлснээс хойшхи гуч орчим жилийн түүхэн явдлын тухай “Тэнгэрийн хүлэг тахь” хэмээх баримтат эссэ романы нээлт энэ сарын 8 ны өдөр боллоо. 

Номын нээлтэд оролцсон судлаач, зохиолчид Байгаль эх дэлхий, хүн зоны хоорондох зохилдлого, байгаль, ан амьтнаа хайрлах сэтгэл зүрхтэй хүн бүрийн уншвал зохих ном хэмээн онцолж байлаа.

Говийн их дархан цаазат газрын Б хэсэг