“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн #ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангаас зохион байгуулж буй Уншигч-Зохиолчдын уулзалтад зочноор зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Х.Дуламсүрэн, уншигчдын төлөөлөл Ирээдүй цогцолбор сургуулийн 10-р ангийн 53 сурагч, 82-р сургуулийн 8 сурагч оролцлоо.

Уулзалтад зохиолч өөрийн туурвисан уран бүтээлүүд болон номтой хэрхэн нөхөрлөх, ном уншихын ач холбогдлын талаар халуун яриа өрнүүлж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулж, сонирхолтой асуулт асуусан 6 хүүхдэд уран бүтээлийнхээ дээжээс дурсгав. Хамтран ажилласан Ирээдүй цогцолбор сургуулийн номын санч Ц. Алимаа, номын санч н. Жаргалсайхан нарт ажил хөдөлмөрийн өндөр их амжилт хүсье.

