Уншлагын танхимын үйлчилгээ

14212749_10157457935655201_272200863831382505_n

Чөлөөт сонголттой уншлагын танхим  /Open stacks service/

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004-2008 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Нийслэлийн номын өргөө төслийн хүрээнд Улаанбаатар хотын төв номын санд  нээгдсэн камерын хяналт, дохиоллын системд суурилсан Чөлөөт сонголттой уншлагын танхим  нь 70000 боть ном,  тогтмол хэвлэлтэй, 300 суудалтай. Чөлөөт сонголттой фондоос Уншигч өөрөө өөртөө авсан номуудаа бүртгэдэг зохион байгуулалттай.

 

Хүүхдийн уншлагын танхим

       

30 суудалтай ЕБС-ийн  сургуулийн бага болон дунд ангийн сурагчдын оюуны хэрэгцээнд нийцүүлэн ном болон хэвлэмэл бус материалиар үйлчлэхээс гадна хүүхдүүдийг номонд дуртай, номыг хайрладаг болгох , номтой харьцах соёлд сургах номыг бүтээлчээр унших арга барилд төлөвшүүлэх зорилго тавин ажилладаг.Өдөрт  50-110 хүүхдэд  уншлага үйлчилгээнд хамрагддаг. 2015 онд хүүхдийн уншлагын танхимд хэрэглэгч 778, ирц  2344, ном олголт 7577  уншигдад үйлчилсэн байна.

Мөн Гэр бүлийн уншлагын танхим нь гэр бүлээрээ ном унших орчин нөхцөлөөр бүрэлдэж номын уншихаас гадна эцэг эхчүүдийн хамт цагийг зугаатай өнгөрүүлж тоглоом наадгай тоглох боломжтой. Хүүхдийн уншлагын танхим нь дараах үйл ажиллагааг явуулдаг. Үүнд :

  • Уншлага үйлчилгээ
  • Уулзалт
  • Ном солилцоо / Салбар номын сангуудад болон хүүхдийн зохиолчидтой /
  • Зөөврийн үйлчилгээ / Сургууль, цэцэрлэгт хэрэгцээт номоор тодорхой хугацаанд үйлчилдэг /
  • Чанга уншлага / Уншигч, хэрэглэгчдэд номтой нөхөрлүүлэх зорилгоор Үлгэр уншиж, агуулгаар зураг зуруулах, мөн дүрийн тоглолт хийдэг.
  • Үзэсгэлэн /Сэдэвчилсэн болон Шинэ номын үзэсгэлэн /
  • Номын сан дахь бидний аялал
  • Гэр бүлийн танхим / Эцэг,эхчүүдтэйгээ ном унших хөтөлбөрт арга хэмжээ/
  • Тоглоомын цаг / Шатар болон Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом /
  • Уралдаан / Зохион бичлэг, Гар зураг, Дүрийн тоглолт /
  • Уран бүтээлийн “Дүрийн тоглолт”
  • Оны “Шилдэг уншигч” тодруулах
  • Уншигч хэрэглэгчийн судалгаа
  • Татгалзлын дэвтэр / Уншигч, хэрэглэгчдийн хэрэгцээт номын саналыг авч фонд баяжилтандаа анхаардаг.

Харааны бэрхшээлтэй иргэдийн уншлагын танхим

Номтой орох танхим

2015 оноос хувийн номтой орж суудаг 24 хүний суудалтай танхим нээж ажиллуулж байна