Хязгааргүй замбараагүй орон зайд өөрийн удамшил зүй тогтолоор аюулгүй аялан амьдрах ухааны зам мөрийг тодруулдаг гэрэлт цамхаг, луужин чиглүүлэгч нь ном юм…
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Сайн. Гялайлаа. Амар мэнд үү? Би ингэж мэндлэх зуршил бүтээгээд хэвшчихсэн. Миний эргэн тойрны хүмүүс ч мэддэг болоод байгаа болохоор гэнэт Сайн байна уу? гэсэн асуулт асуусан чинь юу гэх билээ ч гэж бодох шиг хэ хэ. Сайн байна уу гэх мэндчилгээ оросоос орж ирсэн орчуулагдсан үг шүү дээ. Угтаа бид чинь Амар мэнд үү? Амар байна уу? гэж мэндэлдэг байсан. Энэ нь зөв болохоор аль болох түгээх юмсан гэж боддог.
Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач
Амар мэнд үү! Намайг Базардарамын Гэрэлцэцэг гэдэг. Зураач мэргэжилтэй.
Бийр, будаг нийлүүлж эхэлснээс өнөө хүртэлх замналыг тань сонирхъё?
Энэ бол миний мэдээ орсон цагаас эхэлсэн. Анх цэцэрлэгт байхад ээжийг минь хүүхдэдээ 5,6 нас хүртэл нь харандаа ч барьж сургаагүй гэж загнаж байсан гэсэн. Тэгээд сургуульд орохийн өмнөхөн гэнэт л харандаа бариад нүд зурж байсан гэсэн. Гэхдээ би тэрийгээ санадаг юмаа. Нээх сормуустай том нүд зурсан. Тэр цагаас хойш би өөрийгөө зураач болно гэж тунхаглачихсан. Тэр цагаас хойш сургууль, зуслан, гээд л бүх л зургийн тэмцээнүүдэд оролцдог хүүхэд болоод их сургуульд 1997 онд Р.Гандийн нэрэмжит сургуульд дүрслэхийн чимэглэх урлагийн ангид онц сурч төгсөөд урилгаар СУИС-н харъяа ДУДС-д орж 2002 онд баклавр хамгаалаад 2015 онд Урлахуйн ухааны магистр цол хамгаалсан гэх мэт зам мөрөө бүтээж л явна даа.
Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна вэ?
Яв цав таарсан. Над шиг хар багаасаа юу хүсэж мөрөөдөхөө танина гэдэг их хувь тавилан гэж талархдаг.
Анхны уран бүтээл тань ямар уран бүтээл байсан бэ?
Анхны зураач гэдэг мэргэжилээ хүлээн зөвшөөрүүлсэн ажил гэвэл Дипломын ажил минь шүү дээ. ДУДунд сургуульд “Бүжиг”, ДУДээд сургуульд “Урланд”, магистрт “Өглөөний домог”, “Өнгөний нюанс” уран зурагт гэдэг зохиолийн хамт гэх мэт шат шатаар алхам алхамаар ур чадвараа хөгжүүлэн бүтээсэн бүтээлүүд
Яагаад зураач болох болсон бэ?
Яадгын гэхгүй юү ккк. Надад байгаа өгөгдөл хүслийн зүй минь ингэх л зураг төөрөгтэй байж
Багадаа сайн зураг зурдаг байсан уу?
Тодорхой шүү дээ. Бусдаас давуу гэдгээ мэдсэн урамшсан урам зориг хүнийг бүтээдэг.
Зураачид ихэвчлэн аль нэг урсгалаар дагнаж бүтээлээ туурвидаг. Харин та үүнд баригддаггүй бололтой?
Тийм шүү. Амьдрал тэр чигтээ таньж мэдэх хязгааргүй орон зай. Энэ орон зайд хязгааргүй хэсэх сониуч зандаа хөтлөгдсөн эрэл хайгуул. Гэрэлцэцэг гэдэг хүн юуг сураад юуг чадах бол гэсэн өөрийнхөө дотор байгааг ухаж төнхсөн сонирхож дуусахгүй ертөнц миний дотор байна шүү дээ.
Ямар нэгэн уран бүтээл хийснийхээ дараа танд дахин төрсөн юм шиг санагддаг уу?
Уран бүтээлч хүн гаднаас таньж мэдсэн зүйлээ өөрийнхөө хөрсөнд буулгаж орчуулж илэрхийлж байгаа болохоор бүтээж төрүүлэх үйл ажиллагаан дунд амьдрал нь тэр чигтээ оршдог.
Зураач хүний ертөнцөөр үхэл ямар өнгөтэй вэ?
Өнгөрсөн бол түүх Ирээдүй бол нууц Яг одоо бол бэлэг гэдэг шиг Энэ олдсон амьдралдаа амьдран орших хугацаандаа өөрт өгөгдсөн өгөгдлөөрөө өрөөл бусдад гэгээрэл түгээх үүрэгтэй эрхэм нэгэн зорилготой гэж боддог болохоор үхлийг би хязгааргүй аялах хөх өнгөн доторхи цав цагаан гэрэл тэр хооронд шилжих өнгөний түмэн солонгорол ч орно гэж бодож байна.
Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?
Аав ээж минь ном их уншдаг байсан болохоор ч тэр үү бичиг үсэг мэдсэн цагаас эхлээд л манай гэрийнхэн энд тэнд ном уншаад байж байдагсан. Анх Буратиногийн адал явдал, Сүүлэнхүү, Хөвдөн сахалт, Уутхан хэн 3 ч билээ гээд Үл мэдэх цэцэгхэн хотхонд гээд хүүхдийн цуврал зурагт ном гээд зөндөө их ном уншсан.
Багадаа хэр ном уншдаг хүүхэд байсан бэ?
Хаа очиж тэр үеийн хүүхдүүд их ном уншдаг байсан. Дажгүй шүү.
Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?
Гэрийн хүмүүжил их нөлөөлсөн. Тэр үед гар утас гэх мэт сатаарах зүйл байхгүй ээж аав завгүй болохоор мэдмээр байгаа зүйлээ номноос хайж уншсаар байгаад унших дадалтай болсон.
Та номыг хэрхэн уншдаг вэ?
Тухайн үед ямар мэдэхгүй зүйл надад тулгамдаж байна тэрийгээ л хайж явдаг шиг байгаам. Гарчиг хавтас энэ тэр гэж байгаад л дотор асуудал хөндөгдсөн байвал шуурхай уншина, эсвэл санамсаргүй тайлал хайж уншина. Ер нь л ном дотор хүнийг минь надад танилцуулаад ч байх шиг. Сониуч занг минь үргэлж хөглөдөг шүү дээ.
Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Модны дор ч юм уу гэртээ буйдан дээр, эсвэл хүн багатайхан кофе шоп ч гоё л юм байна лээ. Нэг ном руу орчихвол байрлал голохгүй хаа сайгүй л барьж суучих гээд л байдаг юм байналээшд ккк
Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?
Буротиногийн адал явдал гээд ном манайхыг хөдөө байхад вагоноор агент хэлбэрээр зарж байхад аав ээж минь авч өгч байсан. Томоос том гоё зурагтай, номын үнэр гээд гайхамшигт ид шид шиг л санагдсан. Доторхи зурагнуудыг харж төсөөлөөд л зураач болох мөрөөдлийг минь бүр хөглөөд өгчихсөн.
Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?
Хамгийн сайхан нь өөрийхөөрөө хамаг сайхан зүйлээ бусдад өгч чадах эрх чөлөө. Сөрөг нь бусад хүмүүсээс өөр байдлыг минь сул тал ойлгуулах гэж хичээх атаархалын манан кк
Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?
Сэтгэл хөдлөлгүй бол би уран бүтээлч биш шүү дээ. Сэтгэл хөдлөлөө уран бүтээл болгож хувиргах нь бидний ажил юм уу даа.
Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
Магистрын ажлынхаа судалгаан дээрээс гарсан санаагаа бүтээл болгох тал дээр ажиллаж байгаа.
Хэдхэн хоногийн өмнө үзэсгэлэнгээ гаргасан байсан таны хэд дэх үзэсгэлэн бэ?
Бие даасан гэвэл 3 дахь юм байна. Хамтарсан гэвэл зөндөө зөндөө
Та энэ үзэсгэлэнд ямар, ямар бүтээлүүд дэлгэгдсэн талаар уншигчдад танилцуулаач.
Энэ үзэсгэлэнд Б.Баттуяа гээд найз уран бүтээлчтэй хамтарсан. Уг үзэсгэлэн маань эмэгтэй хүн болоод цагаан уул цэцэг 2-ийн мөнхийн чанар хөг хэмнэл дуурьслыг өөрийн өнгөөр илэрхийлэхийг зорьсон. Хөрөг зураг миний хүчээ сорих дуртай нэгэн төрөл. Эртний монголчуудын үндэстэн ястануудын угсаатны урлал монгол эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг сурсан эрдэмээрээ магтан дуулах гэж хичээлээ. Мөн цагаан уул цэцэгийг орчин үеийн төрөл рүү хувирган шинэ техник туршин илэрхийлсэн.
Уран бүтээлчдэд байдаг нийтлэг нэг зүйл бол нийгмээсээ тусгаарлагдах ч юм уу, ер нь нэг тийм ганцаардлын мэдрэмж байдаг шүү дээ. Танд тийм зүйл тохиолдвол та хэрхэн даван туулдаг вэ?
Хэ хэ би ганцаараа биш шүү дээ. Миний дотор маш их хүн байгаа. Дотор хүнтэйгээ ойрхон байх чинь бидний бүтээл хийх гол үндсэн тулгуур гэж боддогшд. Ганцаараа байж амар амгалан оршиж дотоод мэдрэмжээ сонсох эрх чөлөөт орой зай минь шүү дээ.
Таны ширээний ном?
Фрехт Би хэн бэ?
Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?
Түүхийн номнууд болох судалгаанд хэрэгтэй гэх номнуудыг уншихаар төлөвлөж байна аа. Монголчууд цуврал, Угсаатны зүйн судалбар номууд гэх мэт. Мэргэжил маань намайг давхар судлаач мэргэжилтэй болгосон дөө.
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол?
За би ч ном байсан бол Алисс гайхамшигийн оронд гэдэг ном шиг байх байсан байх
Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Өөрт байгаа үнэт зүйл алсын хараагаа таньж мэдэх боломжийг олгодог. Оюун санаа тархи маань ном уншсанаар задарч өөртөө итгэх итгэл үнэмшил мөрөөдөлөө төсөөлөх хязгааргүй орон зайт эрх чөлөөг өгдөгт үнэт зүйл нь оршдог
Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ‘’Ном’’ гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?
Хязгааргүй замбараагүй орон зайд өөрийн удамшил зүй тогтолоор аюулгүй аялан амьдрах ухааны зам мөрийг тодруулдаг гэрэлт цамхаг, луужин чиглүүлэгч юм уу даа.
Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.