Хүүхдийн номын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдлаа.
УНШЛАГЫГ_ДЭМЖИХ 2021 төслийн хүрээнд Хүүхдийн Номын хямдралтай ҮЗЭСГЭЛЭН худалдааг НИТХ-ын төлөөлөгч, Монгол хүн аяны санаачлагч Дашнямын Мөнхжаргалын дэмжлэг, оролцоотойгоор 2018 оны 12 дугаар сарын 01, 02 ны Бямба, Ням гарагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд(UB Public Library – Хотын Төв Номын Сан) зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэн яармагт нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд нэгэн дор хүүхдийн нас насанд тохирсон номыг хамгийн өндөр хямдралтайгаар санал болгон худалдаалснаараа онцлогтой байлаа. Яармаг худалдаанд Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хүүхэд залуучууд маш идэвхитэй оролцсон ба цаашид энэ төрлийн яармаг худалдааг илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулах боломжтой нь харагдсан.
Эх орны хойч ирээдүй болсон бяцхан уншигчид номтой нөхөрлөн дэлхийтэй танилцаж хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн яваа.
“Ухаалаг Монгол Хүүхэд” уншлагыг дэмжих хөтөлбөр
Мэдээ нийтэлсэн: О.Зулзага