Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн үйлчилгээ

d12e4e_13150052_1140450499328144_1174053283_n_x974

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгтэй хамтран Азийн хөгжлийн банкны “Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан  “Брайль болон ярьдаг номын сан”-г 2005 онд байгуулан ажиллуулж байна.

Ярьдаг номын төв нь 250 нэр төрлийн 800 аудио бичлэг, 300 нэр төрлийн 2700 ширхэг тэмтрэх үсгээр бичигдсэн брайль ном, хүртээмжтэй хэлбэрийн 100 нэр төрлийн дижитал цахим номтой номын фондоор хараагүй болон сул хараатай хүмүүст мэдээллийг хүргэх үйлчилгээ явуулж байна.

Сүүлийн үед тус төвд DAISY цахим ярьдаг номын төвийн шинэ үйлчилгээ  нээж, уншигч үйлчүүлэгчдэд DAISY номыг  унших төхөөрөмж, DAISY хэлбэрээр ном бичих төхөөрөмжөөр тус тус үйлчлэж байна.

Монгол Улсад  8000 орчим хараагүй болон сул хараатай иргэд амьдарч байгаа ба тус төвөөр үйлчлүүлж, хэрэгцээт мэдээллээр хангагддаг.