World Poetry Movement буюу ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ХӨДӨЛГӨӨН
!
World Poetry Movement буюу ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ХӨДӨЛГӨӨН хэмээх хил хязгааргүй байгууллагаас 2018 оны 8-р сарыг дэлхий даяар яруу найргийн уншлагын сар болгон зарласан юм.
Өнөө цагийн хэрэглээ шүтсэн хүйтэн уур амьсгалыг эргээд л хүн рүүгээ хандсан үнэн сэтгэлийн үгсээр эерүүлэх боломжтой гэж яруу найрагчид үздэг. Тиймээс энэ удаад RETURN TO THE PEOPLES буюу ЭРГЭЭД ХҮН АРД РУУГАА гэсэн утгатай уриан дор, өдөр тутам л таагүй мэдээ дуулдах болсон дэлхий ертөнцөд ямарваа хүчирхийллийн эсрэг яруу найраг л эерэг эрчим түгээж чадна гэсэн сэдлээр таван тивийн 57 оронд уншлага зохиогдож байна.
WPM-ын зүгээс Монголын яруу найрагчдыг дуу хоолойгоо нэгтгээч хэмээн уриалсаны дагуу 2018 оны 8-р сарын 22-ны өдөр 17 цагаас ХХ зууны сод яруу найрагч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар UB Public Library – Хотын Төв Номын Сан чөлөөт уншлага болно.
Яруу найрагчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.