Шинэ жилийн мэндчилгээ
Алсран одож буй 2021 ондоо Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан амжилт бүтээл, хийж бүтээх хүслээр дүүрэн жил байлаа.
Дэлхий дахиныг хамарсан цар тахлын амаргүй нөхцөлд нийслэлийн иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх, хүртээмжийг сайжруулах чиглэлээр цөөнгүй ажлууд хийлээ. Мөн үүсэн байгуулагдсан 41 жил, орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор нийтийн номын сангийн төрөлд шилдэг номын сангаар шалгарлаа.
Энэ бүх хугацаанд бидэнтэй хамт байсан эрхэм уншигч, үйлчлүүлэгч, дэмжигч, хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлж, шинэ оны мэнд хүргэе.
Номын цагаан буянаар мөнхөд ивгээгдэх болтугай.
Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн Соёл, урлагийн газар
U.S. Embassy – Ulaanbaatar, MongoliaMagyarország Ulánbátori Nagykövetsége / Embassy of Hungary in Ulaanbaatar