ШШГЕГ-ын харъяа 429-р хорих ангийн эмнэлэгтэй “ЗӨӨВРИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ний гэрээнд гарын үсэг зурлаа.
“Дэлхийн номын өдөр”, “Улаанбаатар хотын нийтийн номын сангийн нээлттэй хаалганы өдөр”-ийн хүрээнд ШШГЕГ-ын харъяа 429-р хаалттай хорих анги, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 1000 гаруй ном хандивлаж “ЗӨӨВРИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ний гэрээнд гарын үсэг зурлаа. Тус ангийн хамт олноос номын сангийн хамт олонд Морин хуур хөгжмийг дурсгал болгон бэлэглэв.
Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай.