Ш.Бадарчтай хийх уулзалт ярилцлага амжилттай явагдаж өнгөрлөө.
Эх үрсийн баярын өдрийг угтан зохион байгуулсан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уламжлалт уншигч зохиолчдын уулзалтын энэ удаагийн зочин хойморт Д.Нацагдоржийн шагналт зохиолч Шаравын Бадарч ах маань морилон саатлаа. Түүний зохиосон “Тоогүй ч юм болов уу даа” дуу нь эдүгээ 51 дэх жилдээ дуулагдаж буй билээ.
Эрхэм ахдаа уншигч олон багачуудынхаа өмнөөс эрүүл энх, энх жаргалангийн ерөөл талбия…