“Явуугийн үдэш” уулзалт болно

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан уншигч, зохиолчдын уулзлалт 2017 оны 3 сарын 15-ны өдрийн 18 цагт  Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Хөтөлбөрийн танхимд болох гэж байна.

Уулзалтыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын Зохиолчдын Эвлэл, Шинэ мянган утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулж байна. 

Уулзалтын үеэр:
– Б.Явуухулангийн уран бүтээлийн үзэсгэлэн,
– Б.Явуухулан судлалын өнөөгийн байдал,
– Б.Явуухулангийн номзүй
– Яруу найргийн уншлага, хэлэлцүүлэг,
– ном хандивлах үйл ажиллагаа явагдна.

Яруу найраг сонирхон уншигч, номонд шимтэгч та бүхнийг уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.