Он цагийн товчоон
1980 Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь СБД-ийн 5-р хороололд байгуулагдсан.
1986 Хотын төв номын сан нь Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит болсон.
1986 Улаанбаатар хотын нийтийн номын сангууд төвлөрүүлэлтийн системд шилжиж Хотын төв номын сан нь 15 салбар номын сантай боллоо.
1988 Ховор хуучин ном судрын фонд байгуулав.
1991 СХД-ийн Өнөр хороололд шинэ салбар номын сан байгуулагдав.
1992 Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн хүнд үед жижиг салбар номын сангууд татан буугдаж, одоогийн тогтолцоонд шилжиж, 4 салбар номын сантай болов. Үүнд 1946 онд байгуулагдсан Монголын анхны нийтийн номын сан нь ЧД дэхь салбар номын сан болж, 1948 онд байгуулагдсан номын сан нь ХУД дэх салбар номын сан, 1968 онд байгуулагдсан номын сан нь БЗД дэхь салбар номын сан болж, СХД дэхь салбар номын сан болж зохион байгуулагдсан.
1994 Америкийн Азийн сангийн “Азид зориулсан ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж Уншлагын танхим нээв.
1997 Олон Улсын номын сангийн холбоонд/IFLA/ гишүүнээр элсэв.
1997 Улаанбаатар хотын Хүүхдийн төв номын сангийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, Хотын төв номын санд хүүхдийн уншлагын танхимууд нээгдсэн.
1998 Австралийн олон улсын хөгжлийг дэмжиж сан /AUSAID/-гийн санхүүжилтээр электрон каталог байгуулах анхны төсөл хэрэгжиж, Номын сангийн Alice програмыг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн.
Номын сангийн үйлчилгээнд баркодын системийг нэвтрүүлж, Уншигчдад баркодон үнэмлэхийг олгож эхэлсэн.
1999 Canada IDRC болон Датаком ХХК-ын дэмжлэгтэйгээр Интернэт сүлжээнд холбогдов.
1999 МННХ-ийн дэмжлэгтэйгээр Эрх зүйн мэдээллийн төвийг байгуулсан.
2000 Номын сангийн вэб хуудасыг нээв. Захын хороодын иргэдэд зориулж Хөдөлгөөнт номын сангийн үйлчилгээг бий болгосон.
2003 Уншигчийн баркодон үнэмлэхийг Алиса програмын хурууны хээний модулиар сольсон.
2004 Америкийн соёл мэдээллийн төвийг нээв.
2005 Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж Ярьдаг номын төвийг байгуулсан
2007 Ситинэт ХХК-ийн шилэн кабелийн интернэтийг 10 жил төлбөргүй ашиглах боломжтой болсон.
2007 Шөнийн уншлагын танхим нээгдэв.
2008 Хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг Чөлөөт сонголттой болгов.
2009 БНСУ-ын КОЙКА байгууллагын сайн дурын ажилтан Шин Хэн Ён 2 жилийн гэрээгээр ирж ажиллав.
2010 Билл болон Мелинда Гейтсийн сангаас санхүүжүүлэн eIFL.net байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэхээр хөгжиж байгаа болон шилжилтийн үед байгаа дэлхийн улс орнуудын номын сангуудын дунд зарласан Нийтийн Номын Сангийн Шинэчлэлийн Хөтөлбөрт манай номын сангийн Daisy book төсөл шалгарч, хэрэгжиж эхлэв.
2011 Номын сангийн үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай байдлыг дээшлүүлэх, номын сангаар үйлчлүүлж буй уншигч, иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Номын сангийн вэб систем, цахим уншлага үйлчилгээ” төслийг 2010 оны 12-р сараас эхлэн 6 сарын хугацаанд 31,500 ам долларын төслийг амжилттай хэрэгжүүлж эхлэв. • Дээрх төслийг хүрээнд КОЙКА байгууллагаас 22,000 доллар, бусад эх үүсвэрээс үлдсэн санхүүжилтийг авч, Монголын Номын сангуудын консорциумын дэмжлэгтэйгээр номын сангийн бүртгэл, үйлчилгээний Windows суурьтай хуучин системийн өгөгдлийн санг Интернэт суурьтай, юникод дэмждэг, онлайн системд MARC21 стандартыг баримтлан хөрвүүлснээр номын сангийн үйлчилгээний онлайн систем Коха програмыг ашиглаж эхэлсэн.
2012 АНУ-ын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Хөтөлбөрийн танхим”-ыг ашиглалтанд оруулав. • БСШУЯ-наас “Нүүдлийн номын сан” ажиллуулах зорилгоор 4 ширхэг УАЗ Пургон автомашиныг бэлэглэж, Нүүдлийн номын сан ажиллуулж эхлэв.
2013 Хотын төв номын сан нийслэлийн санхүүжилтээр анх удаа барилгын их засварт оров. • Америкийн Монгол судлалын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
2014 Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангуудыг интернэт сүлжээнд холбож, номын сангийн автоматжуулалтын Коха програмын каталогийн модулийг салбар номын сангуудад нэвтрүүллээ. • Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын номын сангуудын консорциумтай хамтран “Төв болон хөдөө орон нутгийн номын санчдын сургалт, семинар”-ыг анх удаагаа шинэлэг хэлбэрээр зохион байгуулав. • УГЗ, Төрийн шагналт зураач Ц.Ойдов, залуу зураач О.Андимана нарын “Чингис хаан ба Хөх Монгол” уран бичлэгийн болон уран зургийн үзэсгэлэнг гаргаснаар Номын сан- Галерей болох эхлэлийг тавьсан.
2015 Дуучин, реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгийн санаачлагаар “Гэр бүлийн уншлагын танхим”-ыг ашиглалтанд оруулав. • Хотын номын сан нийслэлийн санхүүжилтээр номын тавиур, сандал, ширээ, техник, тоног төхөөрөмж, шинэ ном авах, мөн 2 залны цонхыг солих их засварт оров.
2016 Дэйзи мэргэжилтэн М.Цэнгэлийн санаачлагаар брайль бичгийг компьютерын системд нэвтрүүлэх ажлыг 2015 онд эхлүүлсэн бөгөөд энэ онд дэлхий даяар өргөн хэрэглэдэг DUXBURY брайль хөрвүүлэгч програм хангамжийн системд Монгол брайлийг суулгаж дууссан ба харааны бэрхшээлтэй хүмүүсийн NVDA дэлгэц уншигч програмд Монгол брайль албан ёсоор нэвтэрч Монгол цахим брайлийг хэрэглээнд оруулсан.
Төв номын сангийн нийтийн эзэмшлийн талбайг Америкийн Монгол судлалын төвийн 2,000,000 төгрөгийн санхүүжилтээр тохижуулан цэцэрлэгжүүлсэн.
2017 онд Номын сангийн www.pl.ub.gov.mn цахим хуудсанд хэрэглэгчийн хандалт тоолох, хэрэглэгчийн мэдээлэл лавлагааны санал хүсэлтийг авах зорилготой вэб хуудасны цэсийг шинээр нэвтрүүллээ. Уг цэсний хандалт тоолох, уншигчийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг номын сангийн үйл ажиллагаанд бүтээлчээр ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Мөн байгууллагын https://www.facebook.com/pg/UBPublicLibrary facebook page хуудсаар цахим лавлагааны онлайн чат ажиллуулж хэрэглэгчийн лавлагаанд тухай бүр хариулт өгч ажиллаж байна.
КОХА програм нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар тендер зарлан, тендерт шалгарсан Сүү Хүнгий ХХК-иас нийлүүлэн авлаа. Тус компаниас хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг алслагдсан дүүргүүдийн соёлын ордны номын сангуудад 2017 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгч суурилууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/155 дугаар захирамжийн дагуу тус номын санд орчин үеийн RFID технологийг нэвтрүүлэх тендерт “Баянмогод” ХХК шалгарсан ба тус компанитай 33.1 сая төгрөгийн НХААГ-17/045 тоот тендерийн гэрээ байгуулж ажиллалаа. Тус компаниас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг номын сангаас томилогдсон ажлын хэсгийн 100%-ийн саналаар хүлээн авч эхний шатны туршилтын ажил хийгдсэн.
2018 онд Д.Нацагдоржоор овоглосон Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас 2018 оны 03 дугаар сараас эхлэн сар бүр Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой “Уулзалт, өдөрлөг” зохион байгуулж эхэлсэн.
МИАТ ТӨХК, Чингис хаан нисэх буудалд “ОЮУНЛАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ” зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэн, номын сангийн үйл ажиллагааг тогтмолжуулсан.
Төв номын сангийн үндсэн фондод 15-20 сая төгрөгийн камерын иж бүрэн систем суурилуулсан.
Төв номын сангийн үйлчилгээг RFID /цахим номын сан/ технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх ажлыг үргэлжүүлэх ажлын хүрээнд төв номын сангийн үйлчилгээнд RFID технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхэд шаардлагатай үлдэгдэл тоног төхөөрөмжийн “БАЯНМОГОД” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын эхээр хүлээн авч, инженер О.Цог туршилтыг хийж, эхний ээлжинд RFID технологийг төв номын сангийн “А” танхимд бүрэн нэвтрүүлсэн.
2019 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газар “Ай Ти Зон” ХХК-тай “Төв болон салбар номын санд RFID системийн компьютер, бусад тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээ дагуу 15 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч төв болон салбар номын сангуудад RFID системийг суурилуулах ажил эхэлсэн.
Иргэдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор орчин үеийн техник технологиор тоноглогдсон Maker Space танхимыг нээн, 3D загварчлал Ардуйно төсөл, Лего програмчлах ганцаарчилсан сургалт, Дахин загварчлах сургалт гэсэн 3 хөтөлбөрт суурилан 54 удаагийн төрөл бүрийн сургалт, уулзалт, лекц зохион байгуулан ажилладаг.
Хүүхдийн уншлагын танхимын Үйлчилгээний номын санч Ж.Рая нь 2019 он 08 дугаар сард хариуцсан хүүхдийн уншлагын танхимыг олон улсын стандарт нийцсэн орчин нөхцөлтэй, хэрэгцээт номын сан хөмрөгтэй болгохыг зорилтот ажлын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яаманд хандаж 55.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлсэн.
Хөрөнгө оруулалтаар танхимын иж бүрэн засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нээлтийн арга хэмжээ зохион байгуулан уншигч сурагч, хүүхдүүдээ хүлээн авсан.
2020 Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон салбар номын сангуудад уншигч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц хурдны үзүүлэлт бүхий компьютер түүний дагалдах тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлээ. 100,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлхээр шийдвэрлэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлагдан номын баяжилтаар “Монсудар паблишн” ХХК, тоног төхөөрөмж нийлүүлэх тендэрт “Оолинк” ХХК тус тус шалгаран бол 93,540,000 төгрөгийн 13 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг гэрээнд заасан үзүүлэлтийн дагуу тус тус бүрэн нийлүүлж дууслаа.