“Ажил мэргэжлийн уралдаан” болж өнгөрлөө

“Ажил мэргэжлийн уралдаан” болж өнгөрлөө

Нийслэлийн 377 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улаанбаатар хотод нийтийн номын сан байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан нийт номын санчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын төв номын сангийн ажилчдын дунд, тус номын сангийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо, Мэргэжил Аргазүйн Зөвлөлөөс хамтран “Ажил мэргэжлийн уралдаан”-ыг зохион явууллаа. Уг уралдааныг номын сангийн анхны дарга О.Цацралын нэрэмжит болгон явуулсан бөгөөд 20 жилийн дараа болж байгаагаараа онцлог юм.

Тус уралдаанд нийт 10 баг оролцсон бөгөөд “Ном гурван эрдэнэ” баг тэргүүн байр, “Сонгинохайрхан” баг дэд байр, “Ламбугайн инээд” баг гуравдугаар байр, “М.В.А.Т” баг тусгай байрыг эзэллээ.

“Ажил мэргэжлийн уралдаан”-нд идэвх санаачлагатай оролцсон нийт номын санч нартаа сайн сайхан бүхнийг хүсэж, цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье!

Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

Мэргэжил Аргазүйн Зөвлөл

Үйл ажиллагаатай холбоотой зургууд

Тэргүүн байр эзэлсэн "Ном гурван эрдэнэ" баг Номын санч Б.Шүрэнбагана, Б.Болормаа, Ө.Бадамсэд
Тэргүүн байр эзэлсэн “Ном гурван эрдэнэ” баг Номын санч Б.Шүрэнбагана, Б.Болормаа, Ө.Бадамсэд нар О.Цацралын хамт
Дэд байр эзэлсэн "Сонгонохайрхан" баг. Номын санч Оюундэлгэр, Ч.Чимгээ, Н.Туул, тус номын сангийн эрхлэгч О.Долгорсүрэн нар.
Дэд байр эзэлсэн “Сонгинохайрхан” баг. Номын санч Оюундэлгэр, Ч.Чимгээ, Н.Туул, тус номын сангийн эрхлэгч О.Долгорсүрэн нар.
Гуравдугаар байр эзлэсэн "Ламбугайн инээд" баг. Номын санч Э.Ууганбаяр, Б.Эрдэнэ нар О.Цацралын хамт.
Гуравдугаар байр эзлэсэн “Ламбугайн инээд” баг. Номын санч Э.Ууганбаяр, Б.Эрдэнэ нар О.Цацралын хамт.
Тусгай байр эзлэсэн "М.В.А.Т" баг. Ном ажиллагч З.Золжаргал, ном бүрдүүлэгч Э.Дэлгэрмөрөн, каталогч Н.Одхүү
Тусгай байр эзлэсэн “М.В.А.Т” баг. Ном ажиллагч З.Золжаргал, ном бүрдүүлэгч Э.Дэлгэрмөрөн, каталогч Н.Одхүү
dsc_4428
О.Цацралын нэрэмжит “Ажил мэргэжлийн уралдаан”-д оролцсон нийт оролцогч, шүүгчдийн бүрэлдэхүүн.
 

Vandan Tuvshintogtoh