Архив бичиг хэргийн ажилтан ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Архив, албан хэрэг хөтлөх талаар суралцсан ИДС төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Байгууллагын даргын үр бүтээлтэй ажиллах нөхцлийг бүрдүүлж шуурхай, эмх цэгцтэй болгоход чиглэгдсэн бүх талын туслалцааг ажил үүргийн дагуу чанартай сайн үзүүлэх.
- Байгууллагын архив, албан хэргийн хөтлөлтийг байгууллагын дотоод журам болон холбогдох хууль, журмын дагуу хөтлөх, хадгалах, ашиглуулах.
- Багаар ажиллах болон харилцааны өндөр чадвартай.
- Ажилдаа хариуцлагатай, үнэнч шударга, ажлын ачаалал даах чадвартай.
- Цаашид тогтвор сууршилтай ажиллах.
- Компьютерийн хэрэглээний програм болон оффисын тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж чаддаг байх.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Төрийн албан хаагчийн анкет
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Диплом, гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан байх/
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Бусад материал…
АНКЕТИЙГ 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 21-НЫ ДОТОР ХҮЛЭЭН АВНА.ХАЯГ: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн байр. Холбоо барих утас: 70115705, 70115700