Б.Баясгалан: Миний хувьд “Дур булаам” гэдэг ойлголт эр хүн

Б.Баясгалан: Миний хувьд “Дур булаам” гэдэг ойлголт эр хүн

Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагчдын нэг, яруу найрагч, орчуулагч Б.Баясгалангийн эмхэтгэн орчуулсан “ДУР БУЛААМ” дэлхийн нэн шинэ үеийн шилмэл өгүүллэгийн антологийн нээлтэд уншигч та бүхнийг урьж байна. Дэлхийн нэн шинэ үеийн уран зохиолын чиг хандлага, хөгжлийн замналыг монгол уншигчдад жишээлэн харуулсан энэхүү бүтээл хэвлэлтээс гараад тодорхой өнгөрсөн тул хэдийн уншиж танилцсан уншигчдад антологийн талаар болон, антологид орсон зохиолчид, бүтээлүүдийн талаар эмхэтгэн орчуулагчтай санал бодлоо солилцох боломж олдох нь ээ. Мөн хараахан уншиж амжаагүй уншигчдаа өнөө цагийн уран зохиолын талаар шинэ мэдээлэлд дуудаж байна. Нээлтийн үеэр орчуулагч Б.Баясгалан “Дэлхийн нэн шинэ үеийн уран зохиолын чиг хандлага, цагаачдын уран зохиолын тухай” сонирхолтой илтгэл тавьж, уншигчдын сонирхсон асуултанд хариулан нээлттэй ярилцах болно. Мөнхүү нээлтийн үеэр “Дур булаам” антологийг хямдралтай үнээр худалдан авах боломжийг бид уншигчдадаа олгоно. Тэрээр уг антологи дээр 1095 өдөр ажилласан байна. 45212465_2235167063220035_5101026292594114560_n

 

nyamjaw tvmentogotkh