Гуравдахь удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг болно

Гуравдахь удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг болно

Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1,2 дугаар саруудад төв талбайд амжилттай зохион байгуулсан билээ.

Нийслэлийн 600 гаруй иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт уламжлал болон зохион байгуулагдахаар товлогдсон нь ийнхүү 3-р сарын 4-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Ингээд эрхэм уншигч та бүхнийг 3-р сарын 4-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.

 

 

Vandan Tuvshintogtoh