Дэлхийгээр Аялагчид Клубийн Уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна

Дэлхийгээр Аялагчид Клубийн Уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна

Их Монгол, Юан улсын тѳрийн зүтгэлтэн Елюй Чуцайг Ѳрнѳш буюу Сартуул, Хорезм зүг аялаад ирэхэд холын сонин сонсох гэсэн Монголчууд түүнээс элдэвийг шалгаан байсан тухай түүний “Баруунш аялсан тэмдэглэл”, “Номхон даяанчийн тэмдэглэл”-д тус тус ѳгүүлсэн байдаг.

Монгол түмэн хэдийнээсээ дэлхий дахины талаарх мэдлэгтэй байж, түүнийгээ явж ирсэн, аялаад ирсэн хүмүүсээс лавлан асууж бататгадаг байсны нэг илрэл нь энэ юм.

Ѳдгѳѳ Дэлхийгээр аялагчид бүлгийн нѳхѳд маань дэлхий дахины мэдлэгийг хүмүүст олгох ажлыг гаргууд хийж байгаа бѳгѳѳд бусад аялагчидтай хамртан ажиллаж байна. Энэ удаад Дэлхийгээр Аялагчид Клубийн Уулзалт #18-аар Их зохиолч Д.Нацагдоржийн алс газар сурахаар одсон мѳрийг мѳшгѳсѳн “Найрагчийн мѳрѳѳр” аялалын багийнхантай уулзуулахаар боллоо.

Хүрэлцэн ирж найрагчийн мѳрѳѳр мѳшгѳлцѳхийг урьж байна.

 

nyamjaw tvmentogotkh