Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой цуврал уулзалт

Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой цуврал уулзалт

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас санаачлан сар бүр тогтмол зохион байгуулж буй Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой хийх уулзалтын энэ удаагийн зочин хойморт өнөө цагийн шилдэг зохиолч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Ш.Бадарч уригдан оролцож байна. Уулзалт 2018 оны 5 сарын 31-ны өдрийн 12 цагт болно.Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болно. Нийслэлийн иргэд, номын хорхойтон, мэргэн авхай та бүхнийг Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой хийх уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

amaraa