Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй их хотын иргэдийнхээ боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг номын сангаар дамжуулан, хүртээмжтэй хүргэх чиглэлээр сүүлийн гурван жилийн хугацаанд цөөнгүй ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Тухайлбал үйлчилгээгээ хурдан шуурхай хүргэхийн тулд RFID системийг нэвтрүүлж, технологийн шинэчлэлтүүдийг хийж чадлаа. Уншигч үйлчлүүлэгчдийнхээ эрүүл ахуйд нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд ариутгалын хаалга, ном ариутгагч зэрэг төхөөрөмжүүдийг олон улсын болон төрийн байгууллага, хувь хүмүүс, аж ахуйн нэгжийн дэмжлэг туслалцаатайгаар авч суурлиулаад байна. Сан хөмрөгийн баяжилтдаа нийслэлийн хөрөнгө оруулалтаар 100.000.000 төгрөгийн ном, хэвлэлийн бүтээгдэхүүн худалдан авч, бүрдүүлэлт хийгээд байна. Бидний ажлын ололт амжилтыг үнэлж

2019 онд “Монголын номын сангийн салбарын 2019 оны онцлох номын сан”,

2020 онд Монголын Үндэсний номын сангаас олгодог шилдэг номын сангийн “Ном цом”,

Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын “Нийслэлийн 2020 оны Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний газар”,

2021 онд орчин цагийн номын сан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор нийтийн номын сангийн төрөлд “Шилдэг номын сан”-гаар шалгарлаа.

Цаашид бид үйлчилгээгээ улам төгөлдөржүүлэн уламжлал, шинэчлэл хоёрыг хослуулан хөгжүүлэхээр ажиллаж байна. 2022 ондоо номын сангийн үйлчилгээний 6 төрийг төрийн үйлчилгээний eMongolia системд оруулахаар ажиллаж байна.

Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

ТАНЫ БҮТЭЭЛЧ УНШЛАГА НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ХӨТӨЛНӨ.

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ЗАХИРАЛ Д.ИНДРА

 

Ж. Мөнгөнзул