Мэдээллийн нөөц бүрдүүлэлт болон лавлагаа, ном зүйн үйлчилгээ

Мэдээллийн нөөц бүрдүүлэлт болон лавлагаа, ном зүйн үйлчилгээ

Номын сангууд нь тусгайлсан лавлагааны фондтой ба мэдээллийн хэвлэмэл болон электрон төрөл бүрийн эх сурвалжуудыг ашиглан уншигч, үйлчлүүлэгчдэд амаар, бичгээр, утсаар, и-мэйл, чаат, вэб,  DVC-р лавлагаа, мэдээллийг хүргэдэг. Мөн шинэ болон сэдэвчилсэн ном, хэвлэлийн үзэсгэлэн, ном зүйн жагсаалт, гарын авлага, ном зүйн бүртгэл, картын санг бэлтгэн уншлага үйлчилгээнд ашигладаг.

Түүхт ой, тэмдэглэлт өдрүүд, цаг үеийн чухал үйл явдлуудад зориулан уншигч үйлчлүүлэгчдийн дунд мэдээлэл сурталчилгаа, соёл танин мэдэхүй болон  олон нийтийн ажлуудыг төрөл бүрийн хэлбэрээр зохион явуулдаг.

Эдгээр ажлын үр дүнд уншлага үйлчилгээний ажлын цар хүрээ өргөжиж чанар чансаа сайжирч, үйлчилгээ хөнгөн шуурхай болсны зэрэгцээ уншигчдад ном унших, мэдээлэл ашиглах тав тухтай орчинг бүрдүүлсэн юм.

 

Ж. Мөнгөнзул