“НОМОО СОЛИЛЦЪЁ” АЯН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“НОМОО СОЛИЛЦЪЁ” АЯН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

“НОМОО СОЛИЛЦЪЁ” АЯНЫ ХОЁР ДАХЬ УДААГИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017.02.04                                                                                                          Улаанбаатар хот

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчдыг номтой нөхөрлүүлэх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” аяны хоёр дахь удаагийн өдөрлөг 2017 оны 02-р сарын 04-д Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас гадна 300 гаруй ном сонирхогч хувь хүмүүс, иргэд оролцож номоо солилцлоо. Энэ удаагийн өдөрлөгт номын солилцооноос гадна номын худалдаа, Хорих 406-р ангийн номын санд ном хандивлах зэрэг үйл ажиллагаанууд зохиогдлоо.

Хотын төв номын сангийн хувьд 70 гаруй хүнтэй 100 гаруй номын солилцоо хийлээ.

Хотын төв номын сан номын хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 100 орчим ном хандивлалаа.

 

 

 

dsc_7622

dsc_7651

dsc_7686

dsc_7659

dsc_7612

dsc_7706

dsc_7644

 

Ж. Мөнгөнзул